ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Халдвартай бүсэд тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу хуваарилагдан ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдалд үнэлгээ хийв.

Төвийн Тохиолдлын Удирдлагын Тогтолцоо-Онцгой байдлын штаб, Эрсдэлийн үнэлгээний баг, Халдвараас сэргийлэх хяналтын багтай хамтран дайчилгаанд дуудагдан халдвартай бүсэд ажилласан. Нэгдүгээр ээлжийн 4 эмч, 4 сувилагч, 2 үйлчилгээний ажилтны ЭМС-ын 2020 оны А/269 тоот Коронавируст халдвар (COVID-19)-ын хариу арга хэмжээний түр заавар, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт, хяналтын түр заавар мэдлэг, чадвар, ЭМС-ын 2019 оны А/537 тушаалын I хавсралт “Гар угаах, халдваргүйжүүлэх заавар” , “Хувийн хамгаалах хувцас өмсөх тайлах заавар”, MNS4621:2008 “Түгээмэл үйлдлийн стандарт”-уудаар тус тус үнэлгээ хийж халдварын голомтод ажиллах бэлэн байдлыг үнэлэв.

Тус үнэлгээгээр нийт ажилтнуудын хувийн бэлтгэл хангалт (аранз) шалгахад 98.2%, гар угаах дадал 93.7%, хувийн хамгаалах хувцас хэрэглэл өмсөх, тайлах дарааллын эзэмшсэн байдал 91.3%, эмч нарын оношлогоо хийж, эмчилгээ төлөвлөх байдал 87%, сувилахуйн “Амьсгалын замын халдвартай өвчтөнг сувилах хянах байдал” 84.5%, сувилахуйн түгээмэл үйлдлийн стандарт мөрдөлт 83.8%, 2 үйлчлэгчийн халдвараас хамгаалах сэргийлэх хяналтын тухай мэдлэг 75%-тай тус тус үнэлэгдэв.

ТӨВИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ШТАБ

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556