Дадлага сургуулилт нь эрсдлийг багасгана.
Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс зохион байгуулж байгаа “Эмч, мэргэжилтнүүдийг дайчилгаанд дуудав” сэдэвт Онцгой байдлын дадлага сургуулилт амжилттай үргэлжилж байна. Цар тахлын үед дайчилгаанд томилогдсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг шалгаж, хариу арга хэмжээний чиглэл өгч, ажилтнуудын сэтгэлзүй хувийн бэлтгэл дээр анхаарч ажиллаж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөх тайлах дадлага сургуулилт, эмнэлзүйн үзлэг хийх, тархвар судалгааны талаархи асуумж авах, ойрын хавьтлын талаарх мэдээллийг цуглуулах мөн сэжигтэй үйлчлүүлэгчийг тусгаарлан шуурхай удирдлагын багт мэдээлэх зэргийг дадлагажуулж ажиллалаа.
Геронтологийн үндэсний төвийн эмч нар цар тахлын голомтод ажиллахад БЭЛЭН.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09