Ковид-19 цар тахалтай тэмцэх бэлэн байдлын “эмч мэргэжилтэн дайчилгаанд дуудав” дадлага сургуулилтын төлөвлөгөөг танилцуулав.
Геронтологийн үндэсний төвийн онцгой байдлын штаб 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 14.00-15.25 цагийн хооронд байгууллагын бүх ажилтнуудад “Эмч мэргэжилтэн дайчилгаанд дуудав” сэдэвт онцгой байдлын дадлага сургуулилтыг зохион байгуулах тухай, төвийн тохиолдлын удирдлагын тогтолцооны төлөвлөгөө, ажил үүргийн хуваарилалтын талаар танилцуулж үүрэгжүүлэв.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дөрвөн ор дэлгэж, коронавирусийн батлагдсан 4 өвчтөн, сэжигтэй 1 өвчтөн бүхий зохиомол тохиолдолоор 2 ортой, 2 тасгийг зохион байгуулж дайчилгаанд явахаар бүртгэгдсэн 10 нэр бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангасан байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Төвийн нийт эмч мэргэжилтнүүдэд ЭМС-ын 2020 оны 04 сарын 29-ны А/269 тоот “Түр заавар шинэчлэн батлах тухай” тушаалын I, II, VI, VIII дугаар хавсралтын шинэчлэгдсэн мэдээллээр сургалт хийв. Тус сургалтанд төвийн 30 эмч мэргэжилтэн хамрагдав.
Байгууллагын онцгой байдлын штаб төвийн техник тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлтгэлтэй биечлэн танилцав.
ТӨВИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ШТАБ
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09