Геронтологийн үндэсний төвд АШУҮИС – Сувилахуйн сургуулийн оюутнууд дадлага хийв.
Дэлхий дахиныг цочроон цар тахалаар дэгдсэн “КОВИД-19” халдварын энэ хүнд хэцүү үед өөрсдийн сэтгэлийн дуудлагаар ирж ажилласан АШУҮИС- Сувилахуйн сургуулийн Л.Одгэрэл багштай сувилахуйн бакалаврын 1-1 ангийн 5 оюутан сайн дурын дадлагыг 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ныг дуустал тус төвийн Эмнэлгийн тусламжийн албанд ажилладаг сувилагч нарыг дагалдан дадлага хийлээ.
Сувилагч мэргэжилтнийг бэлтгэх, ажил мэргэжилтэй нь танилцуулах, сувилахуйн мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах, сувилахуйн гардан ажилбаруудыг дадлага сургуулилт хэлбэрээр явууллаа. Онолын талаарх мэдлэгийг тестээр авч, бодит үзлэг, сувилахуйн харилцаа хандлага, халдвар хамгааллын дэглэмийн талаарх мэдлэгийг эзэмшив.
Дадлагын хугацаанд явцын болон дадлагын тайлан хамгаалах шалгалтыг төвийн сувилгааны алба, АШУҮИС-ийн сувилахуйн сургуулийн багштай хамтран зохион байгуулж оюутны тайланг амжилттай хамгаалуулав. Ажлын ачаалал ихтэй үед сэтгэлийн дуудлагаар ирж ажилласан 5 оюутан дүү нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Геронтологийн үндэсний төв, Сувилахуйн алба
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09