ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл (AMD) үүсэж байгааг хэрхэн шалгах бэ?

Амслерын тор ашиглан хараагаа шалгах нь
Та 50 ба түүнээс дээш настай бол Амслерийн торыг ашиглан өдөр бүр хараагаа шалгаж хэвшээрэй. Энэ нь нас дагаж нүдний торлог, төвийн хараанд үүсдэг эмгэг болох шар толбоны сөнөрөл (AMD)-ийг эрт илрүүлэх хялбар арга юм. Нас дагаж гарах шар толбоны сөнөрөл нь настанд эргэшгүй байдлаар хараа алдалт үүсгэж болзошгүй өвчин юм. Тиймээс гэрийн нөхцөлд Амслерын торыг ашиглан хараагаа шалгах хэрэгтэй. Мөн 50-аас дээш настай хүмүүс жил тутам нүдний эмчид үзүүлж нүдний уг дурандуулах шаардлагатай.

Амслерын торыг хэрхэн ашиглах вэ?
Самбарыг өдөр бүр харах боломжтойгоор, харааны төвшинд байрлуулна. Ихэнх хүмүүс уг самбарыг хөргөгчнийхөө хаалган дээр эсвэл угаалгын өрөөний толин дээрээ байрлуулдаг. Хангалттай гэрэлтүүлэг бүхий орчинд ойролцоогоор 30-40 см зайд зогсоод, самбарын төв хэсэг рүү харна. Хэрэв та ойрын харааны шил зүүдэг бол түүнийгээ зүүхээ мартуузай.

Хоёр нүдийг ээлжлэн шалгана. Нэг нүдээ гараараа таглана. Харин нөгөө нүдээрээ самбарын голд тэмдэглэсэн цэгийг төвлөрүүлэн хараарай. Самбар дээрх зурааснуудын аль нэг муруй, мушгирах зэрэг өөрчлөлт гарч байна уу ажиглана. Самбарын аль нэг хэсэг бүдэг харагдах эсвэл хэлбэр дүрс, зах ирмэг нь өөрчлөгдөж байгаа эсэхийг шалгана.

Хэрэв самбар дээрх зураас бүдэг харагдах, муруй, хэлбэр дүрс зах ирмэг нь өөрчлөгдөх шинж илэрвэл тэр даруй нүдний эмчид хандаарай.
Энэхүү зурагт Амслерийн торны зурааснууд хэрхэн мурийж, бүдгэрэн, хэлбэр дүрс нь алдагдаж харагдах боломжтойг үзүүлэв.
Бэлтгэсэн: А.Бадамгарав

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556