ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тасралтгүй сургалт хичээллэж байна.

Геронтологийн үндэсний төвийн эрхэм зорилгод настанд хүрч үйлчилж үйлчилж буй эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтэнг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж настны эрүүл мэндийн чиглэлээр нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн боловсрол олгох чиг үүрэг байдаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд манай төвөөс 2018 оноос “Геронтологи гэрийн үзлэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эрүүл мэндийн II шатлалд ажиллаж буй дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй гериатрийн кабинетийн эмч мэргэжилтэн, I шатлалд ажиллаж буй ӨЭМТ, Сумын ЭМТ–ын эмч мэргэжилтэнд онол, дадлага, шинэлэг санаа болон олон улсын туршлагад суурилсан цахим лайв сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Цахим хичээлийн анхны хичээл “Гериатрийн цогц үнэлгээ” сэдвээр, хоёрдугаар хичээл “Настанд тохиолдох хоол тэжээлийн дутал” сэдвүүдээр тус тус зохион байгуулагдсан. Энэхүү хичээл нь онол, дадлага суурилсан мөн настны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай сэдвүүдийн хүрээнд хийгдэж байгаагаараа олны талархлыг хүртээд байгаа юм. Хичээлийг сонирхож буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, настан, асран хамгаалагчдад нээлттэй байгаа бөгөөд бүх хичээлүүд дахин нөхөн үзэх боломжтой бичлэг хэлбэрээр тавигдаж байна. Тус сургалтыг Ахлах зэрэгтэй Гериатр, дотрын эмчийн мэргэжилтэй, 2006 оноос хойш салбартаа ажиллаж байгаа АУ-ны магистр, докторант Ч.Одгэрэл болон тус төвийн гэрийн тусламж үйлчилгээний “Тэнхлэг” багийн ахлагч Хөнгөвчлөх эмчилгээний эмч Н.Оюунтуяа, Нийгмийн ажилтан Л.Сарантуяа, Сэргээн засахын сувилагч Д.Бат-Ундрах нар хамтран зохион байгуулж байгаа юм. Цахим лайв хичээлийн 3-р хичээл “Үндсэн шимт бодисын эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор онолын, “Тэжээл эмчилгээ” сэдвийн дор шинэ санаа, “Настанд зориулсан 4 төрлийн хоолны жор боловсруулан үндсэн шимт бодисыг тооцоолсон” дадлага хичээлээр бэлтгэгдэн цацагдахад бэлтгэгдэж байна. Цаашид 2 долоо хоног уламжлал болгон зохион байгуулагдах тул эмч эмнэлгийн мэргэжилтэн “Геронтологи гэрийн үзлэг” фэйсбүүк хуудсыг даган идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556