ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд сувилагч эх баригчийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

2019 оны нэгдүгээр сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 144 дэх хуралдаанаар эрүүл мэндийн хүний нөөцийн асуудлыг хэлэлцээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд сувилагч, эх баригчийн үүргийг тодорхойлж, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” болон “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэх гол хүний нөөц мөн гэж үзсэн.
Геронтологийн үндэсний төвөөс Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагчийн үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг нээж Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал үг хэлж Кoронавирусын дэгдэлтийн үед анхаарлаа сулруулж болохгүйг сануулж, настнуудад эрүүл энхийг хүслээ.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны ач холбогдол, дэлхийн насжилтын асуудлаар Эрдэм шинжилгээ сургалтын албаны дарга Д.Болор танилцуулж, насжилт нэмэгдэж байгаа талаар, мөн урьдчилан сэргийлэлтийг хэрхэн хийх талаарх мэдээллийг өглөө.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Настанд зориулсан эрүүл амьдралын хэв маягийг танилцуулж, “Хоол тэжээлийн зохистой хэрэглээ”-ний талаарх зөвлөгөө мэдээллийг өглөө.
“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд сувилагч бидний үүрэг” сэдвийн хүрээнд сувилахуйн багийнхан дараах сургалтыг хийлээ. Үүнд: “Доройтлоос сэргийлэх нь” сэдвээр гериатр сувилагч Б.Ганжаргал сургалт хийж, эрүүл чанартай наслахад настны өөрийн хүчин чармайлт чухал болохыг зөвлөсөн. Мөн стресс бухимдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт эмчилгээний сувилагч М.Отгонжаргал, Хөдөлгөөн засалч Б.Баяржаргал нар амьсгалын дасгал болон өдөр тутамдаа хийх сунгалтын дасгалуудыг настнуудад заасан. Өдөрлөгт нийт 50 настан хамрагдлаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556