Давсны хэрэглээг бууруулах
ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ
Нас ахих тусам давсны хэрэглээгээ бууруулах нь таны эрүүл мэндэд тустай. Учир нь, нас ахих тутам зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь ахмад настныг зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой.Цусны даралт ихсэх өвчин нь ахмад настны дунд түгээмэл байна. Цусны даралт их байх гол шалтгаан ДАВС буюу натрийн илүүдэл хэрэглээ юм. Манай орны хүн амын дунд давсны хэрэглээ дунджаар 11 гр байдаг бөгөөд ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээнээс (5 гр)2 дахин их байгаа нь тогтоогдсон. Хоногт хэрэглэх давсны хэмжээг 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархинд цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулж чадна.
Ахмад настан эмийн болон амьдралын “ЭРҮҮЛ” хэв маягийг төлөвшүүлэх, тухайлбал давсны хэрэглээгээ бууруулах замаар цусны даралтаа хэвийн төвшинд барих бүрэн боломжтой. Ахмад настай, давсны хэрэглээ өндөртэй хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт нэлээд түгээмэл байдаг. Иймд ахмад настай хүмүүс давсны хэрэглээгээ бууруулах нь цусны даралт ихсэлтээс сэргийлэх, цусны даралтаа бууруулах, улмаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэхэд шийдвэрлэх үүрэгтэй.
Иймд:
1. Давсгүй цай ууж занших
2. Хоолыг давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах
3. Хүнс, хоол бэлтгэхдээ давсныхаа хэмжээг нь аажим бууруул
4. Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах та цайгаа давсгүй уувал давсны хэрэглээгээ хоёр граммаар багасгаж чадна. Хүнсний бүтээгдэхүүний шошгын шим тэжээлийн мэдээллийг шалгаж давс (натри) хамгийн багатайг нь сонгоорой.
5. Хоол амтлагчаас татгалзах, хоол идэхийн өмнө эсвэл идэж байх үедээ давс ихтэй хоол амтлагч битгий хэрэглээрэй
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09