ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Тусгаарлах өрөөг бэлдэв

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай/” А/93 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 03 сарын 20-ны өдрийн “Короновируст халдвар (COVID-19)-ын үед эрүүл мэндийн ажилтны халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах тухай” 21 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төв, төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүдийн нэгдсэн “Энхийн хаалгач” төрийн бус байгууллагатай хамтран төвийн хаалганы дэргэд байдаг өрөөг тусгаарлах өрөөг тохижуулж бэлдэв.
2020 оны 02 сарын 26-наас эхлэн төвийн үүдэнд хариуцлагатай жижүүр томилон тус байгууллагуудаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, амны хаалт зүүлгэн, гарыг ариутган үйлчилж байгаа бөгөөд халуурах шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчийг Геронтологийн үндэсний төвийн эмчийн өрөөнд оруулан эрүүл мэндийн анхан шатны үзлэг зөвлөгөөг өгч, томуугийн түргэвчилсэн оношилгооны сорилоор үнэлж короновирусийн халдварын сэжиггүй тохиолдлыг эмчилгээг бичиж, гэртээ тусгаарлахыг зөвлөж байна.
Төвийн үүдэнд тусгаарлах өрөөг засч тохижуулснаар коронавирусийн халдварын болон бусад шалтгаант амьсгалын замын эмгэгтэй үйлчлүүлэгчийг төвд нэвтрүүлэхгүйгээр тусламж үзүүлэх боломжтой болсон бөгөөд агаар дуслын халдварын хавьтагчийн тоог бууруулах, тус байгууллагуудаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдэлд оруулахгүй байх нөхцөл бүрэлдэж байгаа юм.
Тусгаарлах өрөөнд үйлчлүүлэгч амрах сандал, амьсгал дэмжих хүчилтөрөгчийн баллон, вирусийн болон шинж тэмдэгийн эмчилгээ хийх анхан шатны эм хэрэгслийн тусгаарлах өрөөнд бэлдэв.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556