ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Нүдний даралт ихсэх өвчин /Глаукома/

Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмээж, аажмаар хараа мууддаг.
Нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:

Нас – 40- өөс дээш насныхан
Удамшил – гэр бүлийн хамаатан, эмээ ба өвөө г.м. аль нэгэн энэ өвчнөөр өвдөж байсан
Ерөнхий өвчнөөс – чихрийн шижин , цусны даралт ихтэй ба зүрх судасны өвчтэй
Нүдний гэмтэл
Холын харалган
Эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх- гормонууд: кортикостероид

Нүдний дотоод даралт ихсэх эмгэгийн үед илрэх эмнэлзүйн шинж:
Нээлттэй болон архаг хаалттай өнцөгт глаукомын үед шинж тэмдэг бүдэг байна.

Хурц болон хурцавтар глаукомын давшлын үед илрэх эмнэлзүйн шинж:
-Нүд хүчтэй өвдөх
-Толгой таллаж шанааруугаа дамжиж өвдөнө
-Хараа огцом муудах
-Манантах
-Гэрэл солонгорч харагдах
-Дотор муухай оргих, бөөлжих
Дээрхи шинж тэмдэг илэрвэл яаралтай нүдний эмчид хандах!!!
Зөвлөгөө:

Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна. Нүдний даралт өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас эхлэн үзүүлж онош тогтоолговол 90 хувьд нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85 хувьд хүрдэг.
Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин даамжирдаггүй.
 Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагатай.
 Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусааж, эмчилгээг тасалж болохгүй.
 Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх
Архи, дарс, шар айраг, айраг болон кофе, халуун ногоотой хоол хориглоно. Мөн ууранд орох, шавар тавиулахыг хориглоно.
 Өрөө гэрэлтүүлэг сайтай байх.
 Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ, түлхүү хэрэглэх.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556