ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Арьсны нөсөөжил

Арьсны нөсөөжилт нь нарны хэт ягаан туяаны хуримтлагдсан нөлөөний эсрэг хамгаалах хариу урвал юм. Фицпатрикийн ангиллаар хүн төрөлхтнийг I-VI төрөл /байнга түлэгддэг, наранд шардаг, наранд шардаггүй, хэзээ ч түлдэггүй/ болгон харьцуулж, VI бүлгийн /хар/ арьсны хэлбэр наранд шарсан, шараагүй ялгаа багатай гэдгийг тогтоосон. Үүнээс гадна цагаан арьстны дунд арьсны хорт хавдар нь хэт ягаан туяаны хамгаалалт сайтай, нөсөөжилт ихтэй Африкийн Америкчуудаас хамаагүй илүү байна. (500 дахин). Нарны шалтгаант арьсны гэмтэл I ба II хэлбэрийн арьстай хүмүүс (улаан үс/сэвх/наранд амархан түлэгдэнэ), III, IV хэлбэрийн арьстай хүмүүс (бараан арьс, наранд амархан борлоно)-ийн хооронд ялгаатай. Өмнө нь хүмүүсийн арьсанд тэжээлгүйдлийн шинж илрэх боловч үрчлээ бага, голомтот нөсөөгүйжилт, /guttate hypomelanosis/, эсвэл арьс хатуурах, эпидермисийн хавдар гэх мэт дисплазийн өөрчлөлт гарах хандлагатай байсан. Харин арьсны III ба IV-р хэв шинжийн үед гаднах байдлаараа лентиго шиг арьс гүн үрчлээтэж, ширүүн болохын зэрэгцээ гипертрофийн урвал явагддаг. Цагаан арьстай хүмүүсийн наранд ил байдаг хэсгийн арьсанд ихэвчлэн суурь эсийн хавдар, хавтгай эсийн хавдар тохиолддог. Томоохон, статистикийн хувьд найдвартай судалгаанууд биологийн насжилт ба туяаны хөгшрөлийн нөхцөлд арьсны зузааныг үнэлж, биеийн янз бүрийн хэсэгт арьсны зузаан ихсэж, багасаж байгаа ч нас ба арьсны зузааныг хооронд ямар ч ерөнхий хамаарал байхгүйг мэдээлжээ.
Гарын дээд талын дотор хэсэг, дээд талын арын хэсэг гэх мэт биеийн зарим хэсгүүдийн арьсны эпидермис нас ахихын хирээр нимгэрч байдаг бол өгзөг, мөр, гарын дотор хэсгийн эпидермисийн бүтэц хэвийн хадгалагддаг. Энэхүү өөрчлөлт зөвхөн нарны хэт ягаан туяа болон гадна орчны нөлөөнөөс үүсэхгүй. Судалгааны арга аргачлал, судалгаанд сонгосон хүн ам, судалж буй биеийн хэсгийн байрлалуудын ялгаатай байдлын улмаас судалгааны ажлуудын үр дүнгүүд бие биетэйгээ тохирохгүй, өөр өөр гардаг. Нас ахихын хирээр эпидермисийн зузаан харьцангуй тогтвортой хадгалагдах төлөвтэй байдаг ч насжилттай холбоотой кератиноцит эсүүдийн хэлбэр хэмжээнд өөрчлөлт орж, корнеоцит эсүүд хэмжээгээрээ томорч байхад кератиноцит эсүүд харьцангуй богиносч, хавтгай хэлбэрт шилждэг. Цагаан арьстнуудтай харьцуулахад Ази хүмүүсийн арьсанд үрчлээс харьцангуй өндөр насанд, хүндрэл багатай үүсдэг онцлогтой.
Эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт
Нас хамааралт арьсны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах, нарны тос тогтмол хэрэглэх юм. Үүнээс өөр үр дүн нь батлагдсан эсвэл маргаантай байгаа хэд хэдэн бүтээгдэхүүнүүд бий. Хэсэг газрын ретиноидууд арьсны гадаргууг зөөлрүүлж, үрчлээ, нөсөөжилт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Гистологийн хувьд эпидермисийн давхарга дахь меланины хуваарилалт өөрчлөгдөж, дермисийн хөхлөг дэх коллагены ялгарал нэмэгдэж, түүний цусан хангамж сайжирдаг. Третиноин эмчилгээ нь зөвхөн нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй өөрчлөлтийг сайжруулаад зогсохгүй дотоод насжилтын улмаас арьсанд үүссэн гистологийн өөрчлөлтүүдийг арилгадаг. Эсийн бөөм дэх ретиноид хүчлийн рецепторууд идэвхэжсэнээр дэр дурдсан үр нөлөөнүүд гарна. Ретиноидууд гоо зүйн хувьд насжилтын улмаас илрэх өөрчлөлтийг засаад зогсохгүй арьсны хорт хавдраас сэргийлдэг.
Нөсөөгүйжил-депигментацийн (жишээ нь, нарны толбо) эмчилгээ гэх мэт олон шинэ төрлийн эмчилгээнүүд туршилт судалгааныхаа шатанд явж байна. Эдгээрт ДНХ-ы засварлах механизмд оролцдог энзимүүдийг орлох эмчилгээ, полифенол, флаваноид, альфа-гидроксийн хүчил гэх мэт антиоксидантуудыг нөхөх эмчилгээ, меланины нийлэгжилт болон түүний тээвэрлэлтийг саатуулах эмчилгээнүүд багтана. Эсийн гаднах матриксын бүтцийг дахин сэргээх эмчилгээ нь арьсны насжилтын эсрэг судлагдаж байгаа гайхалтай эмчилгээнүүдийн нэг бөгөөд энэ үед дермисын үйл ажиллагаа болон бүтэц харьцангуй хэвийн байдалд хадгалагддаг. Хоолоор липидийг авах нь арьсны насжихад нөлөөлнө. Бага өөх тостой хоол идэх нь актины кератоз үүсэхээс хамгаалах нөлөө үзүүлдэг ба хоол хүнсээр авах зарим төрлийн өөх тоснууд арьсанд хэт ягаан туяа хамааралт гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Цаашдын эмчилгээнд арьсны нөсөөжилтийг идэвхжүүлснээр хэт ягаан туяаны гэмтлээс хамгаалах зэрэг байгаа ч эмчилгээний аргууд одоогоор судлагдан туршигдсаар байна. Насжилттай холбоотой арьсанд үүсэх өөрчлөлтийг сэргээх эмийн бус аргуудад лазер эмчилгээ, филлер тариа, ботокс болон мэс заслууд ордог.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556