ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл (AMD) гэж юу вэ?

Насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл нь маш элбэг тохиолддог. Мөн энэ нь 50 ба түүнээс дээш настай хүмүүсийн дунд хамгийн элбэг илрэх, хараа алдалтын шалтгаан юм.
Энэ нь таны нүдний торлогт явагддаг эмгэг өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл нүдний торлогийн нэг хэсэг болох шар толбо гэмтсэн тохиолдолд уг эмгэг үүсдэг. Энэ тохиолдолд нүдний төвийн хараа алдагддаг байна. Гэхдээ таны захын хараа хэвийн байсаар байх болно.

Хэн AMD-ээр өвдөх эрсдэлтэй байх вэ?
Дараах тохиолдолд танд AMD үүсэх эрсдэлтэй:
– Ханасан өөх тосыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх (мах, цөцгийн тос, бяслаг зэрэгт агуулагддаг.)
– Жингийн илүүдэлтэй
– Тамхи татдаг
– 50-аас дээш настай
– Цусны даралт ихсэлттэй
– Удамд AMD өгүүлэмжтэй
Насжилттай холбоотой үүсэх шар толбоны сөнөрөл нь хоёр төрөл байна.
Хуурай AMD: Энэ хэлбэр нь маш элбэг тохиолддог бөгөөд энэ үед хараа муудах нь бага байх боловч зарим үед илүү хүнд тохиолдож болно. Хуурай AMD нь насжилт дагаж нүдний шар толбо нимгэрч, drusen гэж нэрлэгддэг уургийн жижиг хэсгүүд шар толбонд хуримтлагдахыг хэлдэг. Энэ үед хараа аажмаар алдагддаг байна.
Харамсалтай нь одоогийн байдлаар хуурай AMD-г бүрэн эмчлэх арга байхгүй байгаа билээ. Хэрвээ насжилтын шар толбоны сөнөрөлийн хуурай хэлбэр гэж оношлогдсон бол та эмчийн зөвлөсөн тусгай витамин ууж хэрэглэнэ. Энэ витамин нь дотроо Лютейн, Зиаксантин, Зэс, Цайр, Витамин С, Витамин Е зэргийг агуулсан байдаг бөгөөд үүнийг хэрэглэснээр хүнд хэлбэрт шилжих магадлалыг 25% бууруулдаг байна. Хуурай хэлбэр оношлогдсон тохиолдолд 6-12 сар тутам нүдний эмчийн хяналтад тогтмол үзүүлж байх шаардлагатай.

Нойтон AMD: Энэ хэлбэр хэдийгээр ховор тохиолддог ч, илүү хүнд эмгэгт тооцогддог. Нойтон AMD дөнгөж шинээр үүссэн үед торлогийн дор хэвийн бус цусны судсууд үүсдэг байна. Эдгээр судас гэмтэж, түүнээс цус эсвэл бусад шингэн алдаж, шар толбоны сорвижил үүсгэдэг. Хуурай AMD-тэй харьцуулахад нойтон AMD-ийн үед хараа алдалт илүү хурдан хугацаанд явагддаг байна.
Ихэнх тохиолдолд хараа нилээд хэмжээгээр алдагдтал өвчнөө оношлуулалгүй явсаар, хожуу үед AMD үүссэн гэдгийг мэддэг. Иймд нүдний эмчид тодорхой давтамжтайгаар ойр ойрхон нүдний эмчид хандах шаардлагатай.
Нойтон AMD-ийн эмчилгээнд хэрэглэгддэг эмийн бүлгийг anti-VEGF гэнэ. Энэ бүлгийн эм бэлдмэлүүд нь таны торлогийн доор үүсч байгаа эмгэг шинэ судасжилтын эсрэг үйлчилдэг. Мөн судаснаас ямар нэг хэмжээгээр цус, шингэн шүүрч байгаа бол үүнийг зогсооно. Уг бүлгийн эм бэлдмэлийг нүд рүү маш нарийхан зүүний тусламжтайгаар тарьж хэрэглэдэг.
Зарим төрлийн нойтон AMD-ийн үед лазер эмчилгээ хийнэ
AMD-н эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг нүдний мэргэжлийн эмчээс авах боломжтой.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556