Таргалалтаас урьдчилан сэргийлэх нь /ЗӨВЛӨМЖ/
“Obesity“ буюу таргалалт гэдэг ойлголт нь биеийн өөхний хэмжээ ихсэхийг хэлнэ.
Таргалалт бол хувь хүний амьдралын хэвшил, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хорт зуршил зэргээс шууд шалтгаалдаг. Түүнчлэн таргалалт, жингийн илүүдэл хүн төрөлхтний нас баралтын гол шалтгаан болдог халдварт бус өвчний гол шалтгаан юм
2014 онд НҮБ-ын гишүүн орнуудын хүрээнд улс үндэстэн бүрт тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн гол хүндрэл бэрхшээлүүд нь халдварт бус өвчин болон нийгэм, эдийн засгийн хөгжил, ядууралтай холбоотой байгааг тунхагласан. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан таргалалт, хэт таргалалтын хувьд Монгол Улс Азидаа тэргүүлж байгааг НҮБ онцолсон билээ.
ТАРГАЛАЛТЫГ ХЭМЖИХ
Биеийн жингийн индекс – биеийн өөх хэмжинэ /BMI/ /Хүний өвчний эрсдэлт хүчин зүйл болон BMI нь биеийн жингээс хамааралтай эрүүл мэндийн эсрдэлийг тодорхойлоход чухал үзүүлэлтүүд юм. BMI= биеийн жин/кг/ : өндөр /м/2/
Бүсэлхийн тойрог /Хэвлий хэсгийн өөхний хэмжээ халдварт бус өвчинд хүрэх эрсдлийг харуулж байдаг. Бүсэлхийн хэмжээ эмэгтэй 94см-ээс их, эрэгтэй 101см-ээс их бол зүрх судасны өвчин, чихрийн шижинд хүрэх өндөр эрсдэлтэй байна
ТАРГАЛАЛТТАЙ ТЭМЦЭХ
• Амьдралын хэв маягаа өөрчлөх
• Дасгал хөдөлгөөн түлхүү хийх
• Хооллох зуршлаа өөрчлөх, шим тэжээлийн байдлаа хянах
• Энергийн балансаа хянах
Тураах бэлдмэл хэрэглэх эсвэл хоолны дэглэм дангаар барих нь биеийн жинг богино хугацаанд бууруулах боловч эрүүл мэндэд хортой ба буцаж амархан таргална. Үүгээр ч зогсохгүй таны зарим эд эрхтнийг гэмтээх, үйл ажиллагааг нь доголдуулах аюултай.
Дасгал хөдөлгөөнийг хоолны дэглэмтэй хослуулан турах нь эрүүл арга юм.
– Илчлэг ихтэй хоол хэрэглэдэг эсэх:
Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдэг вэ
– Хооллох хэв маягаа үнэлэх:
Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хооллох үедээ ном уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг зэрэг
– Хөдөлгөөний идэвхээ үнэлэх:
Суугаа ажил эрхэлдэг эсэх, явган явах, машинаар явах, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог эсэх
-Амьдралын эрүүл хэв маягт суралцах:
Биеийн жингээ тогтмол хэмжиж хэвших, эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших
Зөв хооллох дэглэм баримтлах
– Олон нэр төрлийн хүнс, хоол хэрэглэх
– Хоногт 3 ба түүнээс олон нэгж (≥240 г) хүнсний ногоо, 2-оос багагүй нэгж (≥160г) жимсийг тогтмол хэрэглэх
– Тослог багатай сүү, цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглэх
– Өөх тосны хэрэглээгээ хязгаарлах, ялангуяа амьтны гаралтай өөх тос, транс тосноос татгалзах
– Сахар, чихэр, иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх
– Архи, согтууруулах ундааг хориглох
– Эрүүл хүнсийг сонгон, өөрийн бие махбодын онцлогт тохируулан хэрэглэх
– Аюулгүй хүнс, хоол хэрэглэх
– Тос, давс ихтэй эрүүл бус, хоол, хүнс, ялангуяа “Түргэн хоол” –ноос татгалзах
– Аюулгүй цэвэр ундны ус хэрэглэж, хангалттай хэмжээний ус уух
– Оройн 19 цагаас хойш хоол идэхгүй байх, бага хэмжээгээр 4–5 удаа хооллох, хоолоо аль болох удаан, сайтар зажилж идэх, нэг дор хэт их идэхээс зайлсхийх
– Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн хэмжээг хянах
Бодисын үндсэн солилцоо /ккал/ = Байвал зохих эрүүл жин х Стандарт хэмжээ
Хоногт хоол, хүнсээр авах нийт илчлэг /ккал/ = Бодисын үндсэн солилцоо х Хөдөлгөөний идэвхийн коэффициент
Стандарт хэмжээ Эр Эм
18 – 49 нас 22.3 21.7
50 – 69 нас 21.5 20.7
Биеийн хөдөлгөөний идэвхийн коэффициент
Оюуны хөдөлмөр эрхэлдэг, хөдөлгөөн багатай 1.5
Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхэлдэг 1.75
Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг 2.0
Жишээ нь: 170 см (1.7 м) өндөр, 84 кг жинтэй, Оюуны хөдөлмөр эрхэлдэг 43 настай эрэгтэй хүний хоногт хоол хүнсээр авбал зохих нийт илчлэгийг тооцон олцгооё.
Биеийн жингийн индекс
84/(1.7 х 1.7 м)= 29 Таргалалтын I зэрэг
Байвал зохих эрүүл жин
(1.7х 1.7) х 22 = 63.58 кг
Бодисын үндсэн солилцоо
63.58 х 22.3 = 1417.8 ккал
Хоногт хоол хүнсээр авбал зохих нийт илчлэг: 1417.8 х 1.5 = 2126.7 ккал
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09