ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Идэвхитэй дасгал хөдөлгөөн настан таны эрүүл мэндэд

/Геронтологийн үндэсний төвийн судлаачдын судалгааны үр дүнгээс/

Судлаач сувилагч Л.Рэгзэн нарын 2015 онд Геронтологийн үндэсний төвийн зүрх судасны кабинетаар үйлчлүүлэхээр ирсэн ямар нэгэн зүрхний агшилт цөөрүүлэх эм хэрэглээгүй тогтмол биеийн тамирын бэлтгэл, сургууль хийж байгаагүй, дамжуулалтын алдагдалдалгүйгээр синусын брадикарди оношлогдсон, тамирчин биш харьцангуй эрүүл 55 аас дээш насны эмэгтэй, 60 аас дээш насны эрэгтэй нийт 40 орчим настныг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулсан.Судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 40 настнуудын дунд сунаж мөргөх дасгал хөдөлгөөний нөлөө зүрхний цохилтонд хэрхэн нөлөөлөхийг судалж үзэхэд дасгал 14 хоног хийсний дараа настнуудын дундаж зүрхний цохилтын тоо минутанд 7 цохилтоор дунджаар нэмэгдсэн байна. Зүрхний агших чадвар сайжирсан, цусны эргэлт сайжирснаар эрхтэн тогтолцооны цусан хангамж сайжирч, тархины цусан хангамж сайжирч, нүд бүрэлзэх, толгой дүүрэх, чих шуугих зовиурууд намжиж байсан.
Судлаач эмч М.Эрдэнэхорол нарын судлаачид 2018 онд Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах кабинетаар үйлчлүүлсэн 93 настанд бодисын солилцооны хам шинжийн илрүүлэг судалгааг хийсэн бөгөөд, биеийн жингийн илт илүүдэлтэй 15 настанг сонгон авч хөдөлгөөн засалчийн удирдлага дор 10 хоног дасгал хөдөлгөөнд хамруулсан. Судалгааны үр дүнгээс харахад богино хугацааны сэргээн засах эмчилгээгээр биеийн жин, хэвлийн тойргийн хэмжээ мэдэгдэхүйц буурсан. Дасгал хийснээр настнуудын тэнцвэр мэдэгдэхүйц сайжирч байна. Хэдийгээр олон настнууд толгой эргэх, яс булчингийн өвдөлт сэдрэх, бөөр өвдөх зэрэг шалтгаанаар дасгалаа гүйцэд үргэлжлүүлж үр дүнгээ тооцуулж чадаагүй боловч дасгал хийх нь биеийн жинг тодорхой хэмжээгээр бууруулаад зогсохгүй хөдөлгөөн, тэнцвэрт сайнаар нөлөөлж байсан.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556