ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт ажлын байран дээрх сургалтууд зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “COVID-19 халдварын үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ” сэдэвт танхимын болон цахим сургалтыг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх эмнэлзүйн багийн гишүүдтэй хамтран зохион байгуулсан.
Тус сургалтад Геронтологийн үндэсний төвийн ЭТҮА-ны дарга Ч.Одгэрэл, Эмч мэргэжилтний сургалт хариуцсан мэргэжилтэн Ш.Уранчимэг, Арьс харшлын эмч, Халдварын сэргийлэлт хяналтын багийн ахлагч Г.Энхсүрэн, Сэргээн засахын эмч, Яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд-Аюуш, Хөдөлгөөн засалч, Халдвараас сэргийлэх хянах багийн гишүүн Б.Баяржаргал нарын нийт 5 эмч мэргэжилтэн хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.
Сургалтанд хамрагдсан сургагч багш нар 2020 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ”-ний талаар мэдлэг олгохоор ажлын байран дээрх сургалтуудыг зохион байгуулж байна. Сургалтад тус төвийн нийт ажилтнууд хамрагдаж байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556