ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Настны эмч зөвлөж байна” сэдэвт онлайн сургалт болно

Геронтологийн үндэсний төв нь настны эрүүл мэндийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Гериатрийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 03 дугаар сараас эхлэн 2 долоо хоног тутамд АУ магистр, Ахлах зэрэгтэй, дотор, гериатр эмч Ч.Одгэрэл нь настны эрүүл мэнд, настанд зонхилон тохиолдох өвчин эмгэгийн менежмент чиглэлээр сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалт нь зөвхөн эмч мэргэжилтэн төдийгүй настан, түүний асран хамгаалагч сонирхож болно. Хичээл “Гэрийн тусламж үйлчилгээ” фейсбүүк хуудсанд тавигдана. Сонирхсон сэдвээрээ хуваарьт өдөр төвд биеэр ирж сургалтад хамрагдаж болно. Эхний сургалт 2020 оны 03 дугаар сарын 12-ны 15 цагт “Настанд эрүүл мэндийн цогц үнэлгээ” сэдвээр болно. Сургалтыг сонирхсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцоно уу.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556