ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төв хувийн хэвшлийн эмнэлгүүдэд мэдээлэл хийлээ.

Геронтологийн үндэсний төв нь “Энхийн хаалгач” төрийн бус байгууллагатай хамтран төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ЭМС-ын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/93 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тушаал болон коронавирус (COVID-19) халдварын дэгдэлтийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны 03 сарын 03-ны өдрийн байдлаар танилцууллаа. Мөн коронавируст халдварын үеийн эмнэлзүйн шинж тэмдгүүд, халдварын тохиолдлын тодорхойлолт, ДЭМБ-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны түр удирдамжийн талаар мэдээлэл хийлээ. Тус сургалтад хувийн хэвшлийн 14 эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон төвийн эмч мэргэжилтнүүд хамрагдсан. Сургалтын төгсгөлд Геронтологийн үндэсний төвийн барилгад үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүд тус төвтэй хамтран хэрхэн халдвараас сэргийлэн ажиллах талаар санал солилцов. Сургалтын үр дүнд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Геронтологийн үндэсний төвийн хариуцлагатай жижүүр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөлтэй хамтран коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эмнэлгийн төв хаалган дээр хариуцлагатай жижүүр гарган ажиллахаар шийдвэрлэлээ.


Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556