ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Ахмад настнуудаа коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлье!

https://www.youtube.com/watch?v=7Omi0IPkNpY

Бидний хүрээлэн буй орчин тоо тооны олон эмгэг төрүүлэгчдийг (вирус, бактер, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгчид) агуулж байдаг. Эмгэг төрөгч биед халдварлах, өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд хамаарч байдаг. Хүний дархлаа тогтолцоо нь байгаль дэлхийд өргөн тархсан нэг сая төрлийн өөр, харь бүтцийг танин устгах чадамжтай.
Хөгшрөлт нь цаг хугацаа өнгөрөхөд тохиолддог бүх эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны даамжран буурах физиологийн процесс юм. Нас ахих тусам олон эрхтэн тогтолцоонд үйл ажиллагааны бууралт ажиглагддаг. Нас дагаж биднийг эрүүл байлгаж гадны нян, вирусээс хамгаалах дархлааны тогтолцоонд ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг мэдэхийн тулд вирусийн эсрэг өрнөдөг дархлааны урвалыг энгийн үгээр ойлгоод авах хэрэгтэй.
Вирус нь өөрийн гэсэн биет бүтэц байдаггүй бөгөөд хүний эсэд нэвтрэн орж хүний удмын аппаратыг ашиглаад өөрийнхөө уургийг бүтээж өсч үржин, эд эсийг гэмтээдэг эмгэгтөрөгч юм. Өсч үржихдээ дархлаа тогтолцоонд үл танигдах бүтцүүдийг үүсгээд ген нь хувирч өөрчлөгддөг. Хувирч өөрчлөгдөхдөө илүү хоруу чанартай болдог байна. Хүний зарим эсд вирусийн нуклейн хүчлийн халдварыг таньдаг зарим хүлээн авуурууд (Toll like receptor) байдаг. Эдгээр хүлээн авуурууд бүхий эсэд вирус нэвтрэн ороход хүлээн авуурууд таньж идэвхиждэг. Улмаар халдварлагдсан эсийг өөрийг нь үхэлд хүргэх тогтолцоог идэвхжүүлэх эсвэл эсийг байгалийн устгагч эс, эс хордуулагч эсэд таниулдаг. Дээрх хүлээн авуурууд идэвхэжсэнээр сэртэнт эсээс интерферон альфаг ялгаралтыг идэвхжүүлэх замаар үрэвслийн болон дархлааны урвалыг өрнүүлдэг.
Нас дагаж дархлаа тогтолцоонд гарах өөрчлөлт: Дархлааг төрөлхийн буюу байгалийн болон олдмол буюу өвөрмөц дархлаа гэж хуваадаг. Вирусийн эсрэг дархлаанд төрөлхийн дархлааны эсүүд илүү түлхүү оролцдог. Төрөлхийн дархлааны эсүүд нь ясны чөмгөнд үүсч боловсорч байдаг. Дархлаа чадамжтай эсүүдийн нейтрофил, макрофаг, моноцит, сэртэнт эсүүд болон В, Т лимфоцитийн тоо цөөрч улмаар эсийн дохиолол нь өөрчлөгдөж улмаар төрөлхийн дархлаа өөрчлөгдөж улмаар вирус өсч хөгжих нөхцөл бүрэлдэнэ.
Дархлаа тогтолцоонд нас дагаж гарах дээрх урьдал нөхцөл байдлаас гадна настанд түгээмэл байдаг дараах өөрчлөлтүүд настанд дархлааны дутмагшлийг гүнзгийрүүлж байдаг. Үүнд:
1 Олон архаг суурь өвчтэй байх /даралт ихсэлт, чихрийн шижин, хавдар г.м/
2 Олон эмийн хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээ
3 Архи, тамхины хэрэглээ
4 Хоол тэжээлийн архаг дуталтай байх /Цус багадалт, витамин Д дутал/
5 Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг
6 Нойргүйдэл
7 Ганцаардал, Сэтгэл гутрал, танин мэдэхүйн чадвар сул байх
8 Ядуурал, орлого бага байх
Коронавируст халдварын үед дархлааны тодорхой хэмжээний дутмагшилтай, олон суурь өвчтэй, амьжиргааны төвшин доогуур настай хүн голдуу энэ өвчнөөр илүү хүндэрч нас баралтын шалтгаан болж байна. Энэ нь хувь хүний дархлаа чадамжтай шууд хамааралтай байна. Халдвар авсан хүнээс найтаах, ханайх тэр бүү хэл ярихад нүдэнд үл үзэгдэх шүлсэн дусал агаарт ойролцоогоор 1 метр дотор цацагдаж байдаг. Энэ шүлсэнд агуулагдах вирус нь нөгөө хүнд амьсгалын замаар орох, эсвэл энэхүү шүлсэн дуслаар бохирлогдсон гадаргууд хүрсэн гараар салстад хүрэлцсэнээр халдварлагдаж байна. Коронавирус нь 40 хувийн чийгшилтэй, 20 хэмийн дулаанд гадаргуу дээр 5 хоног хүртэл хадгалагдаж байна.
Коронавируст халдварын үед илрэх шинж тэмдгүүд өвөрмөц шинж тэмдэг байхгүй хүнд болон хүндэвтэр хэлбэрийн томуу томуу төст өвчний шинж тэмдгүүдтэй ижил төстэй эмнэлзүйн илрэлтэй байна.
Халуурах, хоолой өвдөх, хамар шархирах, нус гоожих, бие зарайх, булчин өвдөх, ядарч сульдах, толгой өвдөх, амьсгал давчдах, ихэвчлэн хуурай ханиалгах шинж тэмдэгүүд илэрч байна. Халдварласан зарим өвчтөнд халуурахгүйгээр, хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмгүүд илэрч байгаа талаар эмнэлзүйн илрэлийг хэвлэсэн олон улсын эрүүл мэндийн сэтгүүлүүдэд нийтлэгдсэн өгүүлэлд дурьдсан байна. Хуурай ханиалга эсвэл бага цэртэй ханиалга бол нийт халдвар авсан өвчтөнүүдийн 80-90 хувьд нь ажиглагдсан. Амьсгаадах, цээжээр өвдөх зовуур илрэх нь хамгийн хүнд хүндрэл буюу амьсгалын цочмог халтай хам шинжээр хүндэрч байгааг илтгэнэ. Дээрх зовуурууд илэрч байвал халдварыг бусдад тараахаас сэргийлж маск зүүн, дур мэдэн эмчилж хүндрүүлэхгүйгээр зайлшгүй харъяа эмнэлэгтээ үзүүлж томуугийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Вирусийн эсрэг өвөрмөц эм эмчилгээ одоогоор нээгдээгүй байна. Зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байна. Иймээс хамгийн оновчтой хувилбар бол хувь хүн вирусээр халдварлахаас урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих хэрэгцээтэй байна.
• Вирусийн хамгаалалттай макс зүүж хэвших, гадуур гарахдаа бээлий өмсөж хэвших
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж хэвших
• Гаднаас орж ирээд хоолойгоо тамедин, давс, содын уусмалаар зайлах
• Чийгтэй цэвэрлэгээ хийж хэвших нь вирусээр бохирлогдсон орчны шороо тоостой вирус дэгдэн халдварлах боломжийг хязгаарладаг.
• Гэрт, ажлын өрөөнд цонх онгойлон агаар оруулах сайн хийнэ.
• Хүнсний бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж болгож хэрэглэх. Ялангуяа загас, тахиа, гахайн махан бүтээгдэхүүн
• Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
• Хангалттай хэмжээний шингэн ууна. Буцалсан бүлээнээр нь ойр ойрхон 2 л хүртэл ууна.
• Ханиаж найтаахдаа гараа амаа дарах, сальфетка хэрэглэж найтаан бохирлогдсон сальфеткийг таглаатай хогийн саванд хаяж устгах
• Ажил хөдөлмөрөө зохицуулаад хэт удаан сууж ажиллахгүй, амрах нь дархлааг дэмжинэ.
• Хангалттай унтаж амрах
• Цэвэр агаарт алхах, дасгал хөдөлгөөн хийх
• Дархлаа дэмжих үйлдэл бүхий эмийн ургамал /хунчир, салимон, хүн орхоодойн болон сармисны ханд г.м/, витамин эрдсийг /А, С, Е, В 6 амин дэм болон селен, цайр агуусан/ хэрэглэх
• Пробиотик агуулсан тараг уух
• Витамин С 50-100 мг аар өдөрт 3-5 удаа хоолны дараа уух
• Витамин Д эмчилгээний тунгаар ууна.
• Антибиотикийг эмчийн заалтаар хяналтад хэрэглэх. Коронавирусын халдварын эхэн үед антибиотик хэрэглэх нь үр дүнгүй бөгөөд дархлаа унагах шалтгаан болж болно. Вирусийн халдвар хүндэрч улмаар нянгийн халдвараар хүндэрвэл эмчийн заалтаар антибиотик сонгон хэрэглэнэ.

https://www.youtube.com/watch?v=7Omi0IPkNpY

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556