ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Элэгний хорт хавдар

Элэгний хорт хавдар гэж юу вэ?
Элэгний эсийн хавдрыг Гепатоцеллюлар карцинома гэж нэрлэдэг.
Ямар үед зайлшгүй эмчид хандах ёстой вэ?
• Баруун сүврэгдэс, хавирганы нум орчмоор өвдөх
• Хэвлий цардайж томрох
• Нүд болон арьс шарлах
• Танд зовуурь үүсгэж буй бусад шалтгаанууд
Ямар эрсдэлт хүчин зүйлүүд уг хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг вэ?
• Элэгний /B, C, D гэх мэт/ вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл
• Элэгний хатуурал буюу цирроз
• Архины хэрэглээ
• Хэт таргалалт
Элэгний хорт хавдартай холбоотой ямар хүндрэлүүд илэрдэг вэ?
• Өвдөлт – Хавдар ургаж томорсноор элгийг бүрхэж буй мэдрэлийн судлуудыг цочроон өвдөлт үүсгэдэг.
• Шарлалт – хавдар цөсний замыг гаднаас нь шахсаны улмаас арьс, нүдний салст шарлах, шээс хар бараан өнгөтэй болох өтгөн цайрах шинж илэрдэг.
• Хэвлийд сул шингэн хуримтлагдах – элэгний хатуурлын улмаас хэвлийн хөндийд шингэн хурдаг.
• Турах – Хавдраас шууд шалтгаалан хоолны дуршил буурах, хоол идэж чадахгүй болсонтой холбогдон турдаг.
Элэгний хавдрыг ямар үе шатууд болгон хуваадаг вэ?
• 1-р үе шат: Элэгний нэг хэлтэнцрийн хүрээнд байрласан жижиг хавдар
• 2-р үе шат: Олон тооны жижиг хавдар эсвэл орчны жижиг судасруу нэвчсэн нэг хавдар
• 3-р үе шат: Нэг ба олон тооны, ойролцоох эрхтэн болон судасны том салаа руу нэвчсэн хавдар
• 4-р үе шат: Алсын эрхтэн рүү үсэрхийлсэн / уушги, яс, хэвлийн тунгалгийн булчирхай, бусад эрхтэн /
Элэгний хавдрыг хэрхэн оношлох вэ?
Эмчлүүлэгчийн биеийн байдлыг эмч асуумж, эмнэл зүйн үзлэгээр тодорхойлох ба дараах шинжилгээнүүдийг хийх шаардлагатай болдог. Үүнд:
• Цусны шинжилгээ: Цусны ерөнхий үзүүлэлтүүдээс гадна, цус бүлэгнэлт, элэгний үйл ажиллагаа, элэгний вирусийн маркерууд, хавдрын маркер болох альфа-фето-протейн /AFP/
• Улаан хоолой-ходоод дурандах: Улаан хоолойд бүдүүрсэн судас байгаа эсэхийг нягтална.
• Хэвлийн хэт авиан шинжилгээ /ЭХО/: Элгэнд хавдар байгаа эсэхийг илрүүлнэ. Тодосгогч бодистой хийх нь хавдрыг үнэлэх илүү боломж олгодог.
• Тодосгогч бодистой Компьютер Томограф шинжилгээ/КТ/: Хавдар хортой эсэхийг нарийн магадална. Хавдрын байрлал, хэмжээ, судасжилт зэргийг тодорхойлох боломжтой. Мөн элэгний эрүүл хэсгийн эзлэх хувийг тодорхойлох боломжийг олгоно.
• Элэг-цөсний өвөрмөц тодосгогчтой MRI: КТ –аар дүгнэлт хийхэд төвөгтэй хавдрыг нарийн шинжлэхийн хамт эрт үедээ байгаа хавдрыг оношлох боломж олгодог. Хавдрын байрлал, хэмжээ, судасжилт, цөсний сувгийн тогтоц зэргийг тодорхойлох боломжтой. Мөн элэгний хатуурал, өөхжилтийн хувийг тодорхойлно.
• Элэгний биопси/эдийн шинжилгээ: Тодосгогч бодистой дүрс оношилгооны аргуудаар шинжлэх явцад хорт хавдар эсэх нь сайн тодорхойлогдохгүй голомтот өөрчлөлтийн үед элэгний өөрчлөлт бүхий хэсгээс жижиг эд авч эмгэг судлалын шинжилгээнд явуулж оношийг эсийн төвшинд тогтооно.
Элэгний хорт хавдар ямар тавилантай вэ?
• Элэгний хорт хавдар нь эрт үе шатандаа буюу 1 болон 2-р үедээ оношлогдвол өвчний тавилан харьцангуй сайн төдийгүй ихэнх тохиолдолд мэс заслаар эмчлэгддэг.
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
• Элэгний вирусийн халдвар авахаас сэргийлэхийн тулд найдвартай, чанартай тусламж үзүүлдэг эмнэлгийг сонгох
• Элэгний В вирусийн вакцинжуулалтад хамрагдах
• Хэрэв элэгний вирусийн халдвар авсан бол вирус устгах эмчилгээнд хамрагдах
• Таргалалт болон архины зохисгүй хэрэглээнээс зайлсхийх
• Гоо сайхны үйлчилгээ хийлгэхдээ хэрэглэгдэж байгаа багаж хэрэгслийн найдвартай, ариутгагдсан эсэхийг шалгах
• 1 удаагийн тариур, хэрэгсэл хэрэглэх
• Эрт илрүүлэлтийн үзлэг, оношилгоонд жил тутам хамрагдах
Оношилгоо, шинжилгээнд хэрхэн хамрагдаж байх вэ?
Элэгний хавдар эрт үедээ оношлогдсоноор эмчилгээний үр дүн сайн байдаг. Тиймээс элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл бүхий дараах хүмүүсийг хорт хавдрын эрт илрүүлэлтэд хамрагдах шаардлагатай гэж үздэг. Үүнд:
• 40 дээш насны бүх эрэгтэйчүүд
• 50 дээш насны бүх эмэгтэйчүүд
• Элэгний вирусийн маркер (HBsAg, Anti-HCV)-ууд эерэг В,С вируст гепатитын халдвар тээгчид
• Элэгний архаг үрэвсэлтэй,элэгний хатууралтай бүх насны хүмүүс;
• Элэгний анхдагч хорт хавдраар өвчлөгчдийн нэгдүгээр үеийн төрөл садан ба гэр бүлийн 40-өөс дээш насны хүмүүс
Хэрэв Та дээрх бүлэгт багтаж байгаа бол 3-6 сар тутамд тогтмол элэгний хэт авиан шинжилгээ хийлгэх шаардлагатай.
Элэгний хавдраар өвчилж мэс засал, судас бөглөх, өндөр давтамжид радио абляци эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний хяналт үзлэгт 3 сар тутам хамрагдаж дараах үзлэг шинжилгээг хийлгэнэ:
• Дүрс оношилгооны шинжилгээ хийлгэх (ЭХО, КТ эсвэл MRI)
• Элэгний хавдрын маркер альфа-фето-протейн /AFP/ цусанд тодорхойлох
• Мэс засалч, гепатологич эмчийн хяналт үзлэгт тогтмол ирэх

Shoulder joints pain in bodybuilding – joints don’t hurt trenbolone acetate dosage knee trauma all about culturism and fitness.
Өвчтэй элэг
Эрүүл элэг
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556