Нас дагаж гарах яс үений өвдөлтийн шалтгаан хүчин зүйлс
Яс булчингийн системийн үүрэг:
• Мөчдийн хөдөлгөөнийг хангах,
• Зөөлөн эдийг хамгаалах,
• Тулах (араг яс),
• Эрдэс бодисыг нөөцөлж кальцийн гемеостазыг зохицуулах
Настнуудад яс, булчин, үений эмгэгийн тархалт өндөр байх шалтгаан:
• Он удаан жилийн туршид яс булчингийн системд механик гэмтлүүд хуримтлагдсаар байх ба таргалалт нь үүнийг улам хүндрүүлдэг.
• Цэвэршилтийн дараах нас дагаж гарах эдийг гэмтлийг нөхөн сэргээх генетикийн оролцоо буурах.
• Хүний яс булчингийн систем нь босоо байрлалд бүрэн дасан зохицоогүй байдаг. Бидний яс, үе тохиромжтой хэлбэр дүрсээ олоогүй байдаг учраас ачааллыг тэсвэрлэх чадвар өөр өөр байдаг.
• Амьдралын хэв маяг нь өнөөгийн биднийг өвөг дээдэстэйгээ харьцуулахад механик ачаалалд тэсвэрлэх чадварыг бууруулж байна. Учир нь булчингийн хүч нь гадны механик нөлөөнөөс хамгаалж байдаг.
Яс булчингийн талаас нас дагаж үйл ажиллагааны бууралтанд хүргэдэг хүчин зүйлс:
• Насжилт нь яс булчингийн системийн бүтэц бүрэлдэхүүнд (үений мөгөөрс, араг яс, зөөлөн эд гэх мэт) нөлөөлж ясны сийрэгжилт, үений далайц хязгаарлагдах, хөших, хөдөлгөөн хийж эхлэхэд бэрхшээлтэй болох шинжээр илэрдэг остеоартрит үүсэх шалтгаан болно.
• Залуу, дунд насанд эхэлсэн яс булчингийн эмгэгүүд (ийлдэс сөрөг спондилоартрит, яс булчингийн гэмтэл гэх мэт) насжилтын улмаас даамжирч амьдрах хугацааг богиносгохгүй боловч өвдөлт, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан болно.
• Настнуудад зарим яс булчингийн эмгэгийн тохиолдол нэмэгддэг (Полимиалги, Пажетын өвчин, тулай гэх мэт).
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09