Нүдний даралт ихсэх өвчин /Глаукома/
Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмээж, аажмаар хараа мууддаг.
Нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд:
Нас – 40- өөс дээш насныхан
Удамшил – гэр бүлийн хамаатан, эмээ ба өвөө г.м. аль нэгэн энэ өвчнөөр өвдөж
байсан
Ерөнхий өвчнөөс – чихрийн шижин , цусны даралт ихтэй ба зүрх судасны өвчтэй
Нүдний гэмтэл
Холын харалган
Эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэх- гормонууд: кортикостероид
Routine hypertrophy frequency 2 ~ total bodybuilding anabolic steroids 8 tips for a safe workout for bodybuilder and fitness. all about culturism and fitness.
Нүдний дотоод даралт ихсэх эмгэгийн үед
илрэх эмнэлзүйн шинж:
Нээлттэй болон архаг хаалттай өнцөгт глаукомын үед шинж тэмдэг бүдэг байна.
Хурц болон хурцавтар глаукомын давшлын үед илрэх эмнэлзүйн шинж:
-Нүд хүчтэй өвдөх
-Толгой таллаж шанааруугаа
дамжиж өвдөнө
-Хараа огцом муудах
-Манантах
-Гэрэл солонгорч харагдах
-Дотор муухай оргих, бөөлжих
Дээрхи шинж тэмдэг илэрвэл яаралтай нүдний эмчид хандах!!!
Зөвлөгөө:
Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд
эргэшгүй хохирол учруулна. Нүдний даралт өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас
эхлэн үзүүлж онош тогтоолговол 90%-д нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85% хүрдэг.
Нүдний даралт өвчний эмчилгээний үндсэн зорилго нь харааг сайжруулахад биш одоо
байгаа харааг хадгалахад оршино. Нүдний дотоод даралт хэвийн байх үед өвчин
даамжирдаггүй.
- Эмийн эмчилгээнд нүдний даралт буухгүй байвал цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагтай.
- Нүдний эмийг эмчийн зааврын дагуу дусааж, эмчилгээг тасалж болохгүй.
- Нүдний эмчийн хяналтанд байж заасан хугацаанд тогтмол ирж үзүүлэх
Архи, дарс, шар айраг, айраг болон кофе, халуун ногоотой хоол хориглоно. Мөн ууранд орох, шавар тавиулахыг хориглоно. - Өрөө гэрэлтүүлэг сайтай байх.
- Амин дэмээр баялаг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, цагаан
идээ, түлхүү хэрэглэх.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09