ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Томуу, томуу төст өвчний үед биеийн эсэргүүцлийг сайжруулах арга хэмжээ

Томуу нь ерөнхий хордлого, амьсгалын замын үрэвслээр илэрдэг вирусийн хурц халдварт өвчин юм. Бүх насныхан өртөх эрсдэлтэй боловч бага насны хүүхэд, ахмад настнууд илүү өртөмтгий, хүндрэл ихтэй. Хүйтний улиралд томуугийн дэгдэлт ихэсч, томуу төст шинж тэмдгээр илэрдэг, бусад вируст халдварт өвчнүүд мөн идэвхиждэг.

Ерөнхий эрүүл ахуйн хэрэглэгдэхүүн:

Түгээмэл хямд төсөр хэрэглэгдэхүүний нэг бол амны хаалт (маска). Энэ нь халдварын эрсдэлийг бууруулах энгийн хамгаалах арга бөгөөд халдвараас бүрэн хамгаалах үр дүн бага. Бохир гараар халдвар дамждагийг  санах хэрэгтэй.

Тусгай ажиглалтаар өдөрт гар 300-аас багагүй удаа хамар, нүднээс ялгарч гарах зүйлтэй болон шүлстэй хавьтал болдгийг тогтоосон байна. Гар барих, хаалганы бариул, бусад эд зүйлээс вирус эрүүл гарт шилжиж, тэндээс хамар, нүд, аманд ордог байна. Цар тахлын үед гар барихаас татгалзахыг зөвлөсөн. Гараа байнга угаах, ялангуяа өвчтэй байхдаа буюу өвчтөнг асарч сувилахдаа гараа заавал угааж байх хэрэгтэй.

Томуу болон бусад Амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэхэд халдварын эх уурхайтай хавьтал болох тоог цөөлөх нь чухал, энэ нь ялангуяа хүүхдэд чухал юм. Хотын нийтийн тээврээр зорчих, хүн олноор цугласан газраас зайлсхийх, хүүхдийг цэвэр агаарт аль болох их гаргаж байвал томуу халдварлахаас сэргийлнэ.

1. Чийрэгжүүлэх – Амьсгалын замын халдвараас сэргийлэх чухал арга хэмжээ (харин томуу биш) бол манай орны уур амьсгалын сэрүүвтэр агаар амьсгалын замын үйл ажиллагааг хэвийн болгож бие махбодод халдварласан вирусийн тунг багасгана. Иймд чийрэгжүүлэх замаар ханиад шуухинааг бүрэн биш ч гэсэн гэтлэн давах, хүүхэд түүнд мэдрэг байхыг багасгах боломжтой.

2. Нэмэлт витамин–  Аскорбины хүчил (витамин С) нь исэлдэх, нөхөн сэргээх үйл явц, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, нэхмэл эдийн нөхөн төлжилтийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бие махбодийн эсэргүүцлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг нь аскорбины хүчлийн антиоксидант шинж чанартай холбоотой. Витамин С–г өдөрт 0,5-1 граммыг 1-2 удаа ууж хэрэглэнэ. Эсгэлэн байцаа, жүрж, нимбэг, киви, мандарин, апельсин зэрэг жимсэнд аскорбины хүчил их хэмжээгээр байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Шинэ байцаагаар хийсэн салатанд витамин бичил эрдэст бодисууд их агуулагдаж байдаг тул хэрэглэхэд ашигтай.

3. Сармис – томуугийн тархалт болон ханиад тархаж байгаа үед урьдчилан сэргийлэхээр өдөр бүр 2–3 хумсыг хэрэглэнэ. Амнаас бактерийг бүрэн цэвэрлэхэд нэг хумс сармис хэдхэн минут зажлахад хангалттай.

4. Шинэ жимс, ногоо – Өдөр бүрийн хоолны тодорхой хувьд нь шинэ жимс, ногоо хэрэглэвэл вируст өвчний эсрэг биеийн дархлааг дээшлүүлэх боломжтой.

Нэмэгдэл арга хэмжээ

Хамар цэвэрлэх

Амьсгалаар хамрын хөндийд орсон гадны биетийг өдөрт 2 удаа цэвэрлэж байх. Хоолойгоо марганцийн уусмал, фурациллин, содын уусмал, хамба шарилжийн уусмалаар зайлах. Хамрын хөндийг сонгино зөгийн балтай (сахар) хандаар дусааж угаах. Жор нь: жижиг саванд 50 мл бүлээн усан дээр маш сайн жижиглэж хэрчсэн сонгиныг хоолны халбагаар 3 хийж, цайны халбаганы Ѕ зөгийн бал (сахар) нэмээд 30 минут байлгана. Хамрын салстад сармис, сонгины тосон хандны түрхлэг хийх. Жор нь: ургамлын тостой шилэн саванд буцамгай ус хийж 30 – 40 минут байлгаад 3-4 хумс сармис болон ј-д нь жижиглэж хэрчсэн сонгино хийгээд тосон бэлдмэлээ 2 цаг байлгахад царцана.

Уураар утах

300 граммын саванд ус хийж 2–3 минут буцалгаад эвкалиптийн ханднаас 30 – 40 дусал нэмэх буюу төмсний хальс 2–3 халбага эсвэл цайны халбаганы Ѕ сод хийнэ. Горчицтай бүлээн усанд хөлөө 5–10 минут дүрж байлгах, дараа нь хөлийн уландаа тос түрхээд халуу оргитол үрж тосоо шингээх.

Уух.

Нохойн хошууны ундаа. Хуурай нохойн хошууны жимсийг нүдэж нунтаглах. 1 литр хүйтэн усанд 5 хоолны халбага нунтагласан жимс хийж 10 минут буцалгана. Түүнийгээ 8–10 цаг хучиж тавиад шүүж тунгаана. Өглөөд 1 стакан ууж, өдөржин 2–3 цагийн зайтай ууна. Зөгийн бал, варенье, сахартай ууж болно. Нохойн хошууны хандыг долоо хоногийн турш уухдаа аажмаар уултын тоог цөөлөх нь зүйтэй.

Чацаргана, улаазганатай ханд. Холимгийг бэлтгэхдээ дараах харьцааг ашиглах: чацаргана, улаалзгананыг тус бүр ижил хэмжээтэй холиод 2 хоолны халбага холимгийг 2 стакан буцалсан усанд найруулж, 5 – 10 минут тунгаана. Шөнө халуунаар нь 1 – 2 аяга ууна.

Ердийн бөөрөлзгөнө. Янз бүрийн цуглуулгыг тусгайлан хэрэглэдэг. Бөөрөлзгөний шүүс сахартай – өндөр халуунтай уухад сайн.

Зөгийн балтай бөөрөлзгөнө 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага нохойн хошуу, 1 хоолны халбага бөөрөлзгөнө, 1 хоолны халбага үхрийн нүдийг 100 мл буцалсан усанд хийж, 15 минут байлгана. Өдөрт 3 удаа хоолны өмнө хагас стаканыг ууна.

Зөгийн цавуу: Зөгийн цавууны 1–2 буурцгийг амандаа хийж, хаяа хэлээрээ татаж нэг талаас нөгөө талруу нь хөдөлгөнө. Зөгийн цавуутай спиртэн хандыг ёотонд шингээж хэрэглэж болно.

Жодооны тос /пихтовое масло/. Томуу, амьсгалын замын цочмог өвчин, амьсгалын замын цочмог вируст халдвар, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл болон бусад ханиад шуухинаа (нэн ялангуяа хүүхэд) хүрсэн үед иллэг хийхдээ жодооны тос түрхэх, утлага хийхэд хэрэглэнэ. Цээж, нуруу, хөлийн уланд рефлексийн цэгүүдэд иллэг хийхдээ жодооны тос түрхэж хэрэглэнэ. Хоногт 4–6 цагийн зайтайгаар рефлексийн цэгүүдэд 4–5 удаа түрхэж хэрэглэнэ. Өвчтөнд хийсэн түрхлэг бүрийн дараа бигнүүрийн цаасаар орооно.

Ашигласан материал:    Томуу, Томуу төст  өвчний үед үзүүлэх  сувилахуйн тусламж, үйлчилгээний заавар   А/76

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556