ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Геронтологийн үндэсний төв тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах хүрээнд дадлага-сургуулилтыг зохион байгууллаа.

Геронтологийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 19 дүгээр албан даалгавар, төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны “Короновируст халдварт өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд 2 зорилго дор 11 ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд короновируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн, бүртгэгдсэн үед ажиллах, тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг ханган ажиллах талаар дадлага сургалт зохион байгууллаа.

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амбулаториор халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн тусламжийн албаны баг хамт олон хэрхэн ажиллах зөвлөмж гарган, халдвараас сэргийлэх хувцас хэрэгсэлийг зөв өмсөж тайлах, халдваргүйжүүлэх дадал эзэмших, кабинетийн өрөөг тусгаарлах өрөөний горимд шилжүүлэн ажиллах талаар дадлага-сургуулилт, сургалтыг зохион байгууллаа.
Дадлага сургуулилтаар халдварын сэжигтэй тохиолдолд тусгаарлах буюу улаан бүс, ариутгал халдваржгүйжүүлэлт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүсэд хуваан ангилж, тухайн бүсүүдэд ажиллах эмч, сувилагч нарын гүйцэтгэх үйл ажиллагааны чиг үүргийг тайлбарлан таниулж, бодит байдлаар үзүүллээ. Мөн хүчилтөрөгчийн бэлэн байдлыг шалган, амьсгалыг хүчилтөрөгчөөр дэмжин ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө.

02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус төвийн эмнэлгийн тусламжийн албаны ажилтнууд нийт 5 сургалтыг зохион байгуулсан.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556