ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.

Бээжингийн өнөөгийн байдал: Хубэй мужийн Ухань хотод шинэ коронавирусын улмаас нас барсан хүний тоо 1 сарын 27-нд шилжих мөч буюу шөнийн 00 цагийн байдлаар өмнөх өдрийнхоос 24-ээр нэмэгдэж, 80 болсон тухай Хятадын холбогдох албанаас мэдээлжээ.

Халдварын тархалтын байдалтай холбоотойгоор Хятадын засгийн газар Цагаан сарын баярын амралтын өдрүүдийг үргэлжлүүлэн 2-р сарын 2-ны өдөр хүртэл сунгах болсноо мэдэгдсэн байна. Уг нь долоо хоног буюу 1 сарын 24-30-ны хооронд байсан цагаан сарын амралт ерөнхийдөө 3 өдрөөр сунгагдаж байна..

Хубэй мужид 1 сарын 27-ны өглөөний байдлаар нийтдээ 76 хүн, Шанхай, Хэбэй, Хэнан, Хэйлунцзян мужууд тус бүр нэг хүн нас бараад байгаа юм байна. Хубэй мужид халдвар авсан хүмүүсийн тоо өмнөх өдрөөс 371-ээр нэмэгдэж 1423 тохиолдол, үүний 221 нь хүнд, 69 нь туйлын хүнд байгаа аж. Энэ байдлаас нас барагсадын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Шинэ коронавирусын нас баралтын тохиолдлын талаар одоо мэдэгдэж буй зүйл:

– Ихэнх нас барагсад нь 60-аас дээш насныхан байна.

Нөгөө талаар халдвар авсан залуу хүмүүс биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан тохиолдлууд байгаа. Шэньжэний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр энэ сарын 23-ны өдөр 10 настай хүү, 35 настай эрэгтэй биеийн байдал сайжирч эмнэлгээс гаргажээ.

– Халдвараар нас барагсадын ихэнх нь архаг суурь өвчтэй байсан.

Нас барагсдын дийлэнх нь шинэ вирусын халдвар авахаас өмнө чихрийн шижин, цусны даралт гэх мэт эрүүл мэндийн суурь асуудлуудтай буюу эхнээсээ эрүүл мэндээр тааруухан байсан хүмүүс нас баралт өндөр байна.

Image result for coronavirus time
Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556