Гэрийн нөхцөлд хийж болох дасгалууд
Дасгалын зорилго: Дараах дасгалуудыг хийснээр түнх, өвдөг, шагайн үений архаг өвдөлтийг намдаах бөгөөд үений үйл ажиллагааны далайцыг сайжруулах ач холбогдолтой.
- Нэг хөлийн өлмий дээр зогсох дасгал:
Хэрэглэх зүйлс: Түшлэгтэй сандал
Дасгал хийх техник: Түшлэгтэй сандалын ард зогсож түшлэгнээс барина. Нэг хөлийг 90 хэмд тахимаар нугалж нөгөө хөлийн өлмийн дээр 5 секунд барьж зогсоно. Дасгалыг хоёр хөл дээр ээлжлэн 10-20 удаа хийнэ.
- Хоёр хөлийн өлмийн дасгал:
Хэрэглэх зүйлс: Түшлэгтэй сандал
Дасгал хийх техник: Түшлэгтэй сандалны ард зогсож түшлэгнээс барина. Хоёр хөлний өлмийн дээр зогсож 5 секунд барина. Дасгалыг 10-20 удаа хийнэ.
- Шагайн үеээр эргүүлэх дасгал:
Дасгал хийх техник: Хэвтэж эсвэл суугаа байрлалд хийнэ. Шагайн үеээр тавхайг эргүүлэх хөдөлгөөнийг гадагш болон дотогш чиглэлтэй хийнэ. Дасгалыг хоёр хөлөөр ээлжлэн 10-20 удаа хийнэ.
- Шагайн үений эсэргүүцэлтэй дасгал:
Хэрэглэх зүйлс:
Дасгал хийх техник: Хэвтээ болон суугаа байрлалд хийнэ. . Тавхайг ээтийлгэх, жийх хөдөлгөөнийг эсэргүүцэлтэй хийнэ. Дасгалыг хоёр хөлөөр ээлжлэн 10-20 удаа хийнэ.
- Шагайн үений алчууртай дагсал:
Хэрэглэх зүйлс: Алчуур
Дасгал хийх техник: Зогсоо болон суугаа байрлалд хийнэ. Хөлийн тавхайгаар алчуурыг хумиж авах хөдөлгөөн хийнэ. Дасгалыг хоёр хөлөөр ээлжлэн 10-20 удаа хийнэ.
- Хөлийн тавхайн бөмбөгтэй дасгал:
Хэрэглэх зүйлс: Бөмбөг
Дасгал хийх техник: Зогсоо болон суугаа байрлалд хийнэ. Хөлийн улаар бөмбөгийг өнхрүүлэх хөдөлгөөн хийнэ. Дасгалыг хоёр хөлөөр ээлжлэн 10-20 удаа хийнэ.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09