ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ 2019 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ.

Геронтологийн Үндэсний төвийн хамт олон 2019 оны тайлангийн хурлаа хийж оны шилдэгүүдээ тодрууллаа. Хурлыг төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж өнгөрсөн жилийн ажлын ололт амжилтаа дүгнэж, шинэ оны зорилтоо дэвшүүллээ. Төвийн 2019 оны үйл ажиллагааны тайланг Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр илтгэж хэлэлцүүлсэн. Мөн хамт олноо ажил үйлсээрээ манлайлан ажилласан ажилтнуудыг шалгаруулж салбарын болон байгууллагын шагналаар шагналаа. Эрүүл мэндийн сайдын жуух бичгээр дотоод аудитын мэргэжилтэн М.Адъяасүрэн, Лавлагаа, цахим бүртгэлийн мэргэжилтэн А.Нэргүй нар шагнууллаа.  2019 оны шилдэг албаар М.Энхбаяр даргатай Стратеги төлөвлөлтийн алба шалгарлаа. Шилдэг эмчээр зүрх судасны эмч С.Баярсайхан, сувилагчаар гериатр сувилагч Б.Ганжаргал, эмнэлгийн мэргэжилтнээр хөдөлгөөн засалч Баяржаргал, ёс зүйтэй мэргэжилтнээр хүний нөөцийн менежер Н.Үүрцайх, шилдэг удирдагчаар ЧХҮДААлбаны дарга Т.Дулмаа, шилдэг ажилтнаар харуул М.Доржсэнгэ нар шалгарч хамт олноо манлайлан ажиллажээ. Мөн 2019 онд өөрийн эрүүл мэнддээ анхаарч, бусдыг үлгэрлэн манлайлсан төвийн зүрхний үйл оношийн сувилагч Л.Рэгзэнг “Эрүүл мэндийг дэмжигч ажилтан”-аар шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 2019 оны шилдгүүдэд байгууллагын захиргаа, хамт олныхоо өмнөөс ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2019.12.18

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556