ЭМЯ-ны харъяа тусгай мэргэжлийн төвүүдийн хамтарсан шинэ жилийн баярын цэнгүүн боллоо.
Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн хамтарсан шинэ жилийн үйл ажиллагаа 2019 оны 12–р сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Somang Plaza”-гийн “Heels and Ties Ballroom”-д зохион байгуулагдлаа. Хамтарсан шинэ жилд Геронтологийн үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Зооноз судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилалын нийт 270 гаруй ажилтнууд оролцсон бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Цус сэлбэлт судлалын үндэсний төв ажиллалаа.
Шинэ жилийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар оролцож салбарын шагналаар шилдэг эмч мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа. Геронтологийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлтийн албаны дарга М.Энхбаяр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Чанар хяналт үнэлгээ дотоод аудитын албаны Хяналт үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн М.Адьяасүрэн, тус албаны Лавлагаа мэдээллийн мэргэжилтэн А.Нэргүй, Эрдэм шинжилгээ сургалтын албаны статистикч Б. Хишигбаяр нар ЭМЯ-ны жуух бичгээр шагнууллаа.
Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн таван төвийн анх удаа хамтран зохион байгуулсан шинэ жилийн баярын цэнгүүн маш амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09