ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” чанарын аян зохион байгууллаа.

Настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар үйлчлүүлэгч болон ажилтнуудаас дэвшүүлсэн саналын хэрэгжилтийг хангах, төвийн  ажилтнуудын ажлын бүтээмж идэвх санаачлагыг өрнүүлэх,  чанарын багийн үйл ажиллагааг  дэмжих ажлын хүрээнд  Чанар, хяналт үнэлгээ, дотоод аудитын  албанаас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” чанарын аяныг төвийн нийт ажилтнуудын дунд 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгууллаа.

Аяны хугацаанд настны сэтгэл зүй, настны хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх /эрх зүй, даатгал, эрүүл мэнд, эм, аюулгүй тусламж үйлчилгээ, ээлтэй орчин, асран хамгаалагч/, нийгэм хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээ зэрэг сэдвээр зөвлөмж боловсруулсан байх чиглэл өгсний дагуу ЭТҮА-ны баг “Тархины харвалтаас сэргийлэх”, “Настны цогц тусламж үйлчилгээний зөвлөмж”, ЭШСА-ны баг “Настны даралт ихсэлт”, “Настны аюулгүй байдлыг хангах зөвлөмж”, СТА-ны баг ““Цалин хөлс, урамшуулалтай холбоотой хууль тогтоомж, тушаал, журам”, “Архивын зөвлөмж” боловсруулж оролцлоо.

Чанар, хяналт үнэлгээ, дотоод аудитын  албанаас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” чанарын аяныг төвийн нийт ажилтнуудын дунд зохион байгуулснаар настанд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний стандарт удирдамжийн хэрэгжилтийг сайжруулах, ажлын байрны эмх цэгц, сахилга хариуцлага дээшлүүлэх, ажилтан бүрийг ажлын чиг үүргийн дагуу чанартай тусламж үйлчилгээг үзүүлж хэвшүүлэх зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадсан гэж дүгнэлээ.

Чанарын аяны хүрээнд төвийн нийт ажилтнууд  3 баг болон оролцож шилдэг багаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны “Ирээдүй” баг тодорч  бусдыгаа хошуучиллаа.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556