ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ЦАХИЛГААН СТИМУЛЯЦ ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Цахилгаан цочруулыг ашиглан булчинг агшаах үйлдэл юм. Энэ нь бидний бие махбод өөрийн булчинг агшаахад цахилгаан цочруул ашигладаг. Тархинаас цахилгаан цочруулыг үүсгэн мэдрэлийн ширхэгээр булчинд дамжуулсны дүнд хөдөлгөөн хийгддэг. Тэгвэл, тархины харвалтын дараагаар дээр дурдсан цахилгаан цочруулын үйл ажиллагаа алдагддаг. Энэ үед цахилгаан стимуляц нь тархины харвалтын улмаас саажиж хөдөлгөөнгүй болсон булчинг дахин агшаах болон хөдөлгөх боломжийг олгодог.

ЦАХИЛГААН СТИМУЛЯЦИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО:

Гэмтсэн буюу үйл ажиллагаа нь буурсан мэдрэл булчингийн ажиллагааг янз бүрийн хэлбэр давтамжтай импульс гүйдэл хэрэглэн сэргээх, өвдөлт намдаах, бага зэргийн дулааны болон механик үйлчлэл үзүүлэх, хөдөлгөөн идэвхжүүлэх.

ЦАХИЛГААН СТИМУЛЯЦИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ:

Гэмтлийн дараах булчингийн саажил , мөрний сүлжээний үрэвсэл, мэдрэлийн өвдөлт, саажилт, захын ба ТМС-н өвчнүүд , булчингийн хатингиршил, яс үе холбоос хөдөлгөөнгүй удсан үед, дотор эрхтэний гөлгөр булчингийн сулрал, захын цусны эргэлтийг сайжруулах.

ЦАХИЛГААН СТИМУЛЯЦИЙГ ХЭНД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Эпилепси /татаж унах өвчин/, арьсны эмгэг хүнд эмгэгтэй эсвэл, хавдар, Хурц үрэвсэл, цахилгаанд хэт мэдрэг байдал, анкилоз, бороолж гүйцээгүй хугарал, АД ихтэй юмуу судасны хагалгаанаас 1 сарын дотор хүмүүст хэрэглэж болохгүй.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556