Настны хоол тэжээл
Настны хоол тэжээлийн хэрэгцээ нь олон хүчин зүйлээр тодорхойлогддог бөгөөд эрүүл хувь хүний илчлэгийн хэрэгцээ, хоол хүнсийг шингээх боловсруулах чадвар, хэрэглэж буй хоолны онцлог шинж, амьдарч буй орны цаг агаараас шалтгаалдаг байна.
Настны хувьд:
Ус: Нас ахих тусам биеийн нийт усны хэмжээ багасдаг.Энэ нь бие махбодь усгүйжих болон бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өдөрт хамгийн багадаа 6 аяга ус уух хэрэгтэй.
В12: 50-иас дээш насанд В12 аминдэмийн хэрэгцээ нэмэгддэг. Тиймээс В12 аминдэмээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. /Үхрийн элэг, загас дүпү, тослог багатай сүү, өндөг/. Зарим тохиолдолд нэмэлтээр уух шаардлагатай.
Д витамин: Настнуудын хувьд Д аминдэмийн дутагдалд орох эрсдэл өндөр учраас хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. /Загасны мах, цагаан мөөг, дүпү, загасны түрс/
Кальци: Кальцийн шимэгдэлт буурснаар яс сийрэгжих өвчин настнуудын дунд элбэг тохиолддог. Сүү, цагаан идээ, ногоон навчит ногоо, ястай жижиг загас болон шош вандуй орно.
А витамин: Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван, улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.Витамин А дутагдснаас хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.
Эх сурвалж: /Christine Ritchie, Michi Yukawa, Nutritional issues in older adults 2018
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09