ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Булчин-хальс өвдөх хам шинж

Булчин хальс өвдөх хамшинж нь архаг явцтай, олон cap, жилээр үргэлжилдэг бөгөөд настны амьдралын чанар, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хам шинж юм. Булчингийн өвдөлтийн рецептор цочрох эсвэл төв мэдрэлийн тогтолцооны төвийн рецептор цочирсноос булчин өвддөг. Хэдэн мэдрэхүйн ширхэг цочирсон бэ гэдгээс хамаарч өвдөлтийн хэлбэр, хүч өөр өөр байна.Өвдөлтийн мэдрэхүй нь нугасны замаар таламусыг дамжин тархины гадарт хүрдэг. Оношлоход хамгийн хялбар арга бол булчингийн зангирсан багцыг тэмтэрч өвдөлт сэдээх цэг байгааг олж илрүүлэх юм.

Өвдөлт сэдээх цэг \trigger point\ цочирсонтой холбоотой булчин өвдөх хам шинж илэрч  болно. Аль ч булчинд өвдөлт сэдээх цэг байдаг, зарим тохиолдолд далд хэлбэртэй байж болно.

Өвдөлт сэдээх цэг цочрох шалтгаан:

  • Олон дахин гэмтсэн бичил гэмтлүүд
  • Булчин булрах
  • Биеийн буруу байрлал
  • Системийн өвчин
  • Мэдрэл-яс булчингийн гэмтэл
    • Шөрмөсний суналт
    • Үенд шингэн хурах
    • Үений үрэвсэл
    • Жийргэвч гэмтэх

Зангирсан булчинг  тэмтэрч өвдөлтийг шугаман анализын аргаар үнэлдэг. Шугаман анализын аргыг  0→10 хүртэлх тоогоор өвдөлийн хүчийг хэлүүлж хамгийн хүчтэй өвдөлт 10 оноо дунд хүчтэй өвдөлт 5 оноо гэх мэтээр өвдөлтийн хүчийг олно. Өвдөлтийн даралтын босгыг үнэлэхдээ  өвдөлт сэдээх цэгийн мэдрэмтгий байдлаар тодорхойлно.  

Эмчилгээний зарчим

Амьдралын хэв маяг өөрчлөх :

  • Биеийн байрлал засах
  • Нойрны менежмент
  • Стрессийн менежмент
  • Хоол тэжээлийн менежмент
  • Дасгал тогтмол хийх

Эмийн эмчилгээ:

  • Өвдөлт намдаах эмүүд
  • Булчин суллах эмүүд
  • Булчингийн тэжээлийн амин дэм витаминууд

Хөдөлгөөн засал эмчилгээ:

  • Аэробик дасгалууд
  • Сунгалтын дасгалууд
  • Үений далайцын дасгалууд 

Гар засал:

  • Сунгах: мэдээгүйжүүлгийн шүршлэгээр шүршиж, мэдээ алдуулсаны дараа сунгалт хийх арга.
  • Зөөлөн эдэд даралттай иллэг хийх
  • Өвдөлт сэдээх цэгийг даралтаар суллах
  • Цэгэн даралтат  бариа
  • Зориудын агшилт ба суллах арга

                Булчингийн энергийн арга

                Сэрэл, саатлын зарчмаар суллах арга

                Изометрик агшилтын дараа суллах арга

Физик эмчилгээ:

  • Дулаан эмчилгээ \халуун жин, хэт авиа\
  • Цахилгаан эмчилгээ \интерференци, TENS г.м\
  • Лазер эмчилгээ
  • Бусад

Хатгах:

  • Зүү засал
  • Зүүгээр хатгах \Эрдэмтэн Hong\
  • Тарилга

Гипноз эмчилгээ

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556