Уламжлалт анагаах ухааны эмч зөвлөж байна.
ИДЭЭ УНДААГ 6 АМТААР ТОХИРУУЛАН ХЭРЭГЛЭХ ЁС
Идээ ундаан амтыг 6 ангилана.
Та идээ ундааны 6 амтыг тэнцүү хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.
1.Эсгэлэн эхүүн бол хураах чадалтай тул хэтэрхий идвэл давслагийг хорлож шээс хаагдах болно. Исгэлэн амт шөрмөсөнд буух тул шөрмөсний өвчтөн идэхийг цээрлэвэл зохино.
2.Гашуун хуурай бол бат эрдэмтэй тул хэтэрхий идвэл хий аривдаж огшуулна дэлүүний шим шүүс дутагдан ходоодны тамир буурснаас арьс хөрс хатингаран үс зулгарна. Гашуун амт ясанд гүйдэг тул ясны өвчтөн гашууныг цээрэлвэл зохилтой.
3.Гошуун /халуун амт/ бол өөдлөн бадрах эрдэм бүхий тун хэтэрхий идвэл дээшээ уушганд гүйснээс болж арьс, махны шим тамир хөнөөгдөж эрхтний тамирыг хоосруулна. Тамир хүч хөнөөгдсөнөөс болж шөрмөс таталдан, хумс хатангирна. Гошуун амт хийнд гүйдэг тул хийн өвтөн цээрлэвэл зохино.
4.Давслаг (шорвог) амт бол оргилон сарниулах эрдэмтэй тул илүү идвэл гадагшлан суудалд шунаж ходоодны тамир барагдан хоолой хатангиран ундаасах гэмийг олно. Давслаг цусанд гүйх тул цусны өвчтөн дутуу идвэл зохино. Давслагийг илүү идвэл ясны шим тамир хохирон, шим шүүс барагдах тул судал царцанги / хатуурах/ учраас өнгө зүс буурна.
5.Амтлаг амт бол дорой чанартай, илүү идвэл ходоодны тамир сулрах тул хорхой оршсноос болж дотор дүүрч сэтгэл үймэрнэ. Амтлаг амт маханд буух болхоор махны өвчтөн дутуу идвэл зохино. Амтлагийг илүү идвэл аюулхай цээж дүүрч агшиж уухилах, өнгө зүс харлан, бөөрний тамир тэгшээн алдаж, яс эвэршин, гэзэг үс халцардаг.
6.Хүчиллэгийг илүү идвэл элэгний шим шүүс аривдаж, дэлүүний тамир барагдсанаас болж, булчин мах сайртан хуниаслаж, уруул хүрэнтэнэ.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09