ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

Идээ ундааны хэмжээг тохируулах ёс

Идээ ундааны шим тэжээл гүйцэд, хүнд хөнгөн, чанар тэнцвэртэй бол таван цул хүчирхэгжин, зургаан сав тайвшран, галын илч бадарч, дуршил амар, эрхтэн тодорхой, тамир хүч нэмэгдэн, өтгөн шингэн мөр хэвийн, уруу арилгагч хий амар гүйн, бие хөнгөдөн цог бадрангуй болдог.

Идээ ундааны хэмжээг багадуулахад хүрвэл цул сав гэмтэж хүч тамир сулдан, өнгө зүс буурч, харин хий өвчин үүсэхэд хүрнэ.

Хэмжээнээс хэтрэхэд хүрвэл эс шингэж, салс аривдан, ёлходослох ба гал цацах хийн сүвийг хаагаад, ходоодны илч буурч гэм бүхнийг үүсгэнэ.

Иймд идээг ходоодны галыг илчтэйгээ тэнцүүлэн (ходоодны хэмжээг дөрвөн хувааж бодвол хоёр хувьд нь идээ, нэг хувьд нь ундаа, нөгөө нэг хувийг нь хоосон үлдээвэл сайн) гэж манай монгол анагаах ухааны номонд тодорхойлжээ.

Идээ идсэний дараа ундаа уувал идээг шингээж, биеийг төлжүүлэн, хүчийг нэмэгдүүлэн таргалуулна. Идээний дундуур ус уувал мах мариа тэнцүү болдог. Идээны өмнө ус уувал турна.

Жирэмсний үед идээ ундааныг цээрлэвэл зохино. Ямааны мах идвэл хүүхэд нь өвчлөмдхий болох. Тахианы өндөг ба хатаасан загас идвэл хүүхэд нь яр шархтай болох, алимын модны үр, нугасны өндөг идвэл хүүхэд нь тонгоруугаар төрнө.

Бялзуухайн мах идэж, архи уувал ухаан самуурна. Бялзуухайн мах болон буурцагийн ээдмийг идэж уувал хүүхдийн нүүр царай бүдэг бараан болно. Илжигний мах идвэл жирэмсэний төрөх сарыг уртасгана. Луусын мах идвэл жирэмсэн эх хүндрэлтэй төрнө.

ИДЭЭ УНДААГ УЛИРЛААР ЗОХИЦУУЛАХ ЁС

Идээ ундааг зохицуулахын учир, идээ ундааг тэнцүүлэх, дөрвөн улиралд нь тохируулан хэрэглэнэ.

Өвөл шар усны сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул идээ багадвал тамир хасагдана. Иймд голдуу амтлаг, исгэлэн, давслагийг гол  болгон монгол амуу айраг, цагаа, үхрийн мах идвэл зохино.

Өвлийн адаг, хаврын улиралын эхэнд бадган хэрхдэг  дотор хурж, хаврын нарны элчээр хөдөлж, ходоодны элч буурах тул гашуун, гошуун, эхүүн амтыг голлож буудай тараг, шар тос, хонины мах идвэл зохино.

Тэжээлийн цагт нарны илч маш халуун болж, биеийн хүчийг бууруулах тул амтлаг, хөнгөн, тослог, сэрүүнийг голдуулж цагаан идээ илүү идэж, сагаг (гурвалжин будаа), ногоон буурцаг идвэл зохино.

Зуны улиралд хур ус элбэг, орон сууц чийгтэй болж, уур амьсгал сэрүүн болбол галын илчийг хорлох тул анхны гурван амттаныг голлуулж цэгээ (айраг) ууж, бүлээн тослог идээ идвэл зохино.

Намрын цагт нарны илчинд биеэ удаан ээвэл зун  хурсан шар хөдлөх болно. Түүнийг арилгахын төлөө амтлаг, гашуун, эхүүн амтыг голлож хоормог ууж, монгол амуу, шарсан хурууд, хатаасан өрөм идвэл зохино.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556