ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Архангай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад “Геронтологи,
гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний
чиг хандлага” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл насжилтыг дэмжих, хамгаалах, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог, хэрэгцээ, настнуудад зонхилон тохиолдох эмгэгүүдийн талаар мэдлэг олгож, ур чадварыг дээшлүүлэх, Геронтологи, гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, настнуудад эрүүл, идэвхитэй, урт насжилтыг дэмжих зорилгоор “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт үйл ажиллагааг Архангай, Увс Баян-Өлгий, Ховд аймгуудад 09 сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багц цагийн сургалтанд аймгуудын Эрүүл мэндийн газрын алба, хэлтсийн дарга нар, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, Ховд аймгийн БОЭТ болон аймгуудын Нэгдсэн эмнэлгийн настны кабинетуудын эмч нар, сум, ӨЭМТ-үүдийн нийт 205 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын үеэр аймгуудын Нэгдсэн эмнэлгийн настны кабинетууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд COPE үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Түүнчлэн аймгуудын Ахмадын хороотой хамтран ажиллаж, настнуудад эрүүл, идэвхитэй, урт насжилтыг дэмжихэд чиглэсэн эрүүл, зөв хооллох, дасгал хөдөлгөөн сэдвээр настнуудад зориулсан сургалт зохион байгуулж, 213 настныг хамруулав.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556