ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Засгийн газрын бүтээн байгуулалт” – эрүүл мэндийн салбар өдөрлөг болж өнгөрлөө.

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамны болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан ‘’Нээлттэй өдөрлөг’ зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр төвийн эмч мэргэжилтнүүд  дотор гериатр, мэдрэл, сэргээн засах, арьс харшил, нүдний эмчийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгсөн.

Өдөрлөгт оролцсон иргэдэд  төвөөс үзүүлж буй тусламж үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын  талаар ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр оролцогч байгууллагуудаас урлагийн номер, үйл ажиллагааны танилцуулга, шторк үзүүллээ.  Эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийсэн.  

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556