Тамхины хэрэглээ
- Тамхи гэж юу вэ?
Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.
Тамхи татах хүсэл яагаад төрдөг вэ?
Хүн байнга тамхи хэрэглэсээр байгаад биемахбодь никотинд дасал болж улмаар тамхи татахгүй үед никотиныг организм шаардаж байгаа нэг төрлийн хариу илрэл юм. Үүнийг дотор нь:
- Идэвхитэй тамхидалт
- Идэвхигүй буюу дам тамхидалт гэж ангилдаг. Тамхи татадгүй хүн тамхичин хүний татсан тамхины утаагаар амьсгалахыг идэвхигүй тамхидалт гэнэ.
- Тамхинд орох химийн бодисууд
- Тамхи татах шалтгаан
-Дэгжин харагддаг
-Сэтгэл хөдлөлөө нуух, тайвшрах
-Найз нөхөд, шинэ харилцаа
-10 минут амрах шалтаг
-Тамхийг тааралдсан газар нь татаж дуусгаж байх гэж
-Идэвхтэй татвар төлөгчид болохыг хүссэн учраас.
-Архидалт нь тамхидалтаас илүү хортой.
-Ганцаардахад хань болдог
- Идэвхитэй тамхидалт ямар хортой вэ?
-Богино хугацаанд үүсэх нөлөөлөл:
-Нүд, ам, хоолойн салстыг цочроож хорсгоно
-Амнаас тамхины үнэр үнэртэнэ
-Шүд, хуруу, гар шарлана
-Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна
-Уушгины хүчилтөрөгчийн хангамж муудна
-Зүрхний ажиллагаа хурдсаж артерийн даралт ихсэнэ
-Судас нарийсна.
- Идэвхигүй буюу дам тамхидалт ямар хортой вэ?
-Нүд хорсох, нулимс гоожих, уушгины багтраа, архаг бронхит, ханиад зэрэг амьсгалын замын өвчнүүд болон янз бүрийн харшил үүсгэдэг.
-Дунд чихний үрэвсэл гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл, тархины цусан хангамжийн дутагдал,
-Хүчилтөрөгчийн дутагдалд орох нь хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг.
-Мөн хүүхдийн хорт хавдраар өвчлөх нөхцлийг бий болгох,
-Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтаан болдог.
- Хэрэв та тамхинаас гарах гэж байгаа бол дараах “З” 6 зарчмыг баримтлаарай
Зарлах: Би тамхи татахгүй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.
Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хүсэл 3-5 минут л үргэлжилнэ.
Зөв амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвширна.
Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.
Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.
Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай
Тамхи хаясны дараа:
- 8 цаг: Цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. Аюул нь багасаж эхэлнэ.
- 24 цаг: Бие дэх нүүрс хүчлийн хий гадагшилна.
- 48 цаг: Цусан дахь никотин алга болно.
- 1 долоо хоног: Амтлах, сонсох мэдрэхүй сайжирна.
- 3-9 сар: уушгины үйл ажиллагаа 5-10 хувь нэмэгдэнэ.
- 1 жил: Зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна.
- 5 жил: Тархинд цус харвах магадлал 50хувь шээсний замын хавдар тусах магадлал 50хувь буурна.
- 10 жил: Уушгины хорт хавдар тусах магадлал 50хувь буурна.
- 15 жил: Эрүүл хүнийхтэй адил болно.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09