Геронтологийн үндэсний төв нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Геронтологийн үндэсний төвөөс удирдлага, эмч, мэргэжилтний 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 02 дугаар сарын 18-19-нд тус эмнэлэгийн . үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцож хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал, ЧДХҮАлбаны дарга Т.Дулмаа, ЭТҮАлбаны дарга Б.Эрдэнэчимэг, ҮЭХ-ны дарга, УАУ-ны эмч М.Энхбаяр, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Булганчимэг, Хөнгөвчлөх эмчилгээний эмч Н.Оюунтуяа нар, БНХАУ ӨМӨЗО Олон улсын монгол эмнэлгээс намын дарга н.Билэгээ, эмнэлгийн хорооны дарга Н.Хурц, гадаад харилцааны салааны дарга Н.Арслан, гадаад харилцаан мэргэжилтэн Уяхан, Гоёноо, Баяндэлхий нар байлцан хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, эмч, эмнэлгийн мэргэжилтний дадлага сургалт, насжилтын чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгаанд хамтран ажиллахаар тусгагдлаа.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09