Зүрхний эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ
Дасгал хөдөлгөөн нь эргэн сэргэх үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Өдөр бүр дасгал хийсний үр дүнд:
- Зүрхний булчингийн нөхөн төлжилт сайжирна
- Хэвтрээс үүдэлтэй булчингийн сулралыг арилгаж булчингийн хүчийг нэмэгдүүлнэ
- Цусны даралтыг ихэсгэхгүй байх
- Биеийн жингийн илүүдэлийг бууруулах
- Чихрийн шижинтэй бол цусан дахь сахарын хэмжээг барих
- Ажлын чадварыг нэмэгдүүлж амархан ядрахаас сэргийлэх ач холбогдолтой.
Хориглох дасгал хөдөлгөөн:
Гэртээ хийх аюулгүй дасгалын зааварчилгаа:
Бие халаалтын үе : 5-10 мин үргэлжилнэ, энгийн дасгалуудаас бүрдэнэ, бие халаалтаар зүрх судасны үйл ажиллагаа бие махбодыг дасгалын дараагийн үе шатанд бэлтгэх зорилготой.
Дасгалын үе: (10-30 мин үргэлжилнэ, хамгийн чухал үе нь бол алхах)
Төгсгөлийн үе: 5-10 мин үргэлжилнэ, энгийн сунгалтын дасгалууд хийгдэнэ, төгсөлтийн үеийн гол зорилго нь алхах үед олж авсан зүрх судас болон бие мах бодын сэргэлтийг хадгалах , эргэн сэргээх зорилготой.
Анхаарах зүйлс:
Дасгал хийхийн өмнө үргэлж бие халаалтыг заавал хийх ба дараагаар нь бие мах бодыг аажмаар хэвийн байдалд оруулах
Дасгалын дараа шууд хэвтэж, суух,болон зогсож болохгүй. Эдгээр нь толгой эргэх, толгой өвдөх зүрх дэлсэлтийн шалтгаан болдог.
Биеийн байдал зовиуртай бол дасгал хийх хэрэггүй.
Дасгалыг өдрийн сэрүүн үед хийнэ. (өглөө,орой)
Биед тохиромжтой өөрт эвтэйхэн хувцас өмсөх
Зүрхний эмгэгийн үед гэрийн нөхцөлд хийх дасгал
Аэроб дасгал хөдөлгөөн: алхах, гүйх, дугуй унах, усанд сэлэх, шатаар өгсөх
Аэроб дасгал: Алхах хөдөлгөөн хамгийн чухал. Алхах нь хүний биеийн бүтэц бие махбодын үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой бөгөөд хөгшин, залуу ялгаагүй л бүх хүмүүс сайн муу ямар ч орчинд хийж болох хөдөлгөөн юм.
Биеийн байдалдаа тохируулан удаанаас хурдан дэс дараалалтай алхах хөдөлгөөнийг нэмэгдүүлэх явдал юм. Удаан хугацаанд алхаж дадсан хүн аажимдаа шогших, улмаар гүйж биеэ хөгжүүлж болно.
Дасгалын хэлбэр: Өглөөний цэвэр агаарт алхах ,
давтамж: өдөр бүр
Эрчим : багаас дунд эрчимтэй
Хугацаа : 3 минутаас аажмаар 60 минут хүртэл нэмэгдүүлэх
Дасгалыг зогсоох заалт: Амьсгалахад хэцүү болох
Нүд эрээлжлэх , толгой эргэх
Цээжний өвдөлт
Хүйтэн хөлс гарах
Булчин шөрмөс чангарах, татах
Дасгал хийхдээ хөдөлгөөн засалчаас заавал зөвөлгөө авах шаардлагатай.
Шинэ мэдээ, мэдээлэл
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.11.11
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 10-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.11.11
“Настны эрүүл мэндийг дэмжье” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
2024.10.25
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН МЭДЭЭ
2024.10.09
ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 2024 ОНЫ 9-Р САРЫН ҮЗЛЭГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2024.10.09