ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

“Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо. 
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”, “МҮЭ-үүдийн өдөр”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд болон “Монголын эмч нарын VI их хурал”-ыг угтан зохион байгуулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Геронтологийн үндэсний төвийн судалгааны баг “Эрүүл мэндийн ажилтнуудын стрессийн түвшинг ажиллах нөхцөлтэй холбон судалсан нь” сэдэвт судалгааны ажил ханан илтгэл хэлэлцүүлж 3 судалгааны илтгэлийг шалгаруулсны нэгээр шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
Судалгааны багт: 
1. ГҮТ-ийн “Эрдэм шинжилгээ, сургалтын алба”-ны судлаач Б.Золзаяа
2. ГҮТ-ийн “Стратеги төлөвлөлтийн алба”-ны дарга М.Энхбаяр
3. ГҮТ-ийн “Эрдэм шинжилгээ, сургалтын алба”-ны судлаач Д.Болор
4. ГҮТ-ийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алба”-ны ЭМН ажилтан Л.Сарантуяа нар оролцлоо.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556