ДАВАА - БААСАН
09:00 - 16:00
11-353555
Факс: 350801
Геронтологийн үндэсний төв
СБД, 11-р хороо

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛОН СУВИЛАХУЙН БАГ
Геронтологийн үндэсний төвийн сувилахуйн баг нь гериатр сувилагч, зүрх судасны сувилагч, олон мэргэжлийн багийн сувилагч, сэргээн засах эмчилгээний сувилагч, уламжлалт эмчилгээний сувилагч гэсэн 6 баг бүрэлдэхүүнтэйгээр настны эрүүл мэндийн үнэлгээг цогцоор нь хийж настны үйл ажиллагааны чадвар чадамжийн байдлыг үнэлэхээс гадна, чадвар алдалтуудаас сэргийлэн сэргээн засах, уламжлалт эмчилгээг хийн алдагдсан чадваруудыг сэргээх, үйл ажиллагааны одоогийн чадамжийг удаан хугацаанд хадаглахад чиглэлдсэн зөвлөөг өгөхийн зэрэгцээгээр, настны болон зүрх судасны эмчийн өдөр тутмын үзлэгт туслан ясны сийрэгжилт, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношлогоог хийн ажиллаж байна. Сувилахуйн баг нь мөн гэрийн тусламж үйлчилгээний багт ажиллаж гэрээр настанд эрүүл мэндийн үнэлгээ хийж, настанд тулгарч байгаа эрүүл мэндийн асуудлаар сувилахуйн оношийг тавьж, сувилахуйн 5 шатлалын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

Л.Сарантуяа /Эрүүл мэндийн нийгмийн ажилтан/
• 2017 АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилээр төгссөн.
Ажлын Туршлага
• 2019 оноос Геронтологийн үндэсний төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтанаар ажиллаж байна.

Б.Баяржаргал /Хөдөлгөөн засалч/
• 2017 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг хөдөлгөөн засалч мэргэжилээр төгссөн.
Ажлын Туршлага
• 2017 оноос Геронтологийн үндэсний төвийн хөдөлгөөн засалчаар ажиллаж байна.

Б.Ганжаргал /Настны сувилагч/
• 2011 онд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг сувилахуйн бакалавр төгссөн.
Мэргэшсэн байдал
• 2011 онд 2014 онд “Гериатр сувилагч” төрөлжсөн мэргэшил эзэмшсэн.
Ажлын Туршлага
• 2011-2013 онд Халиун эмнэлэгт тасгийн сувилагч
• 2014-Одоог хүртэл Геронтологийн үндэсний төвийн настны сувилагчаар ажиллаж байна.

Л.Рэгзэн /Зүрхний үйл оношийн сувилагч/

• 1987 онд АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль төгссөн.
Мэргэшсэн байдал
• 1990 онд Зүрх судасны эрчимт эмчилгээ, үйл оношийн курс дүүргэсэн.
• 2012 онд “Гериатр сувилагч” төрөлжсөн мэргэшил эзэмшсэн.
Ажлын Туршлага
• 1987-1992 онд УНТЭ-ийн Зүрх судасны клиникийн эрчимт эмчилгээний сувилагч
• 1992-2011 онд УНТЭ-ийн ЭМД-ийн мэргэжилтэн.
• 2012 оноос Геронтологийн үндэсний төвийн Зүрхний үйл оношийн сувилагчаар ажиллаж байна.

Э.Болор-Эрдэнэ /Сэргээн засах эмчилгээний сувилагч/
• 2014 онд ЭМШУИС-ыг Сувилагч мэргэжлээр төгссөн.
Мэргэшсэн байдал
• 2016 онд Сэргээн засах эмчилгээний сувилагчаар мэргэшсэн
• 2018 онд Гериатр сувилагчаар мэргэшсэн
Ажлын Туршлага
• 2015 оноос Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах эмчилгээний сувилагч

Д.Отгонсүрэн /Сэргээн засах эмчилгээний сувилагч/
• 2014 онд ЭМШУИС-ыг Бага эмч мэргэжлээр төгссөн.
Ажлын Туршлага
• 2014 оноос Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах эмчилгээний сувилагч

Д.Бат-Ундрах /Олон мэргэжилийн багийн сувилагч/
• 2016 АШУҮИС-Дархан-Уул аймагийн салбар сургуулийг Уламжлалт эмчилгээний сувилагч мэргэжилээр төгссөн.
Ажлын Туршлага
• 2016-2018 онд ШУГТЭ-д Уламжлалт эмчилгээний тасагт сувилагч
• 2018 оноос Геронтологийн үндэсний төвд ажиллаж байна.

Цагийн хуваарь

Да – Ба         09:00 – 16:00

Бямба           Амарна

Ням             Амарна

Эрхэм зорилго

Монгол хүний насжилт, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйчилгээг үзүүлэх, үйчлүүлэгчдийг дээдэлсэн тогтолцоог бүрдүүлэн, хамт олны хөгжил дэвшлийг хангахад оршино.

Товч танилцуулга

Геронтологийн үндэсний төв нь улсын хэмжээнд насжилт судлал /геронтологи/, насны эмгэг судлал /гериатри/ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

Өргөдөл гомдол авах
99936556