Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаний үйл ажиллагааны чиглэлүүд:
- Амбулаторийн үзлэг зөвлөгөө нь Зүрх судасны кабинет, Нүд судлалын кабинет, Дотор настан судлалын кабинет, Мэдрэл судлалын кабинет, Арьс судлалын кабинет, Дүрс оношлогооны кабинет, Сэргээн засах эмчилгээний кабинет, Уламжлалт эмчилгээний кабинет, тус бүр орсон 8 кабинетаар настангуудад эмчилгээ үйлчилгээ явуулж байна.
- Дүрс оношлогоо: Хэвлийн хэт авиан оношлогоо, Зүрхний хэт авиа оношлогоо, Зүрхний цахилгаан бичлэг, Тархины судасны хэт авиан допплерографи Тархины цахилгаан бичлэг, Ясны нягтрал тодорхойлох, Цусанд Сахар тодорхойлох, Нүдний хараа шалгах, Нүдний уг дурандах багажын шинжилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн настны зонхилон тохиолдох эмгэгийг оношлож эмчилж байна.
- Сэргээн засах болон уламжлалт эмчилгээний кабинетууд өдрийн эмчилгээг хийж настнуудад үйлчилж байна. Сэргээн засах, уламжлалт анагаах ухааны эмчилгээний эмч, сувилагч, хөдөлгөөн засалчаар хангагдсан. Сэргээн засах эмчилгээнд 6 /цахилгаан, дулаан,хэт авиа, утлага, гэрэл,татлага эмчилгээний аппаратууд/ уламжлалт анагаах ухааны эмчилгээнд 5 /биеийн зүү, төөнө, бумба, цахилгаан зүү, Tens булчин сэргээх аппарат / төрлийн багаж төхөөрөмжтэй.
- Гэрээр настанд эрүүл мэндийн тусламж үзүүлэх олон мэргэжлийн баг
Амбулаторын үзлэг зөвлөгөө:
• Гериатр эмчийн кабинет
• Зүрх судасны кабинет
• Мэдрэлийн эмчийн кабинет
• Сэргээн засах эмчилгээний кабинет
• Уламжлалт эмчилгээний кабинет
• Нүд судлалын эмчийн кабинет
• Дүрс оношлогооны эмчийн кабинет
• Арьс судлалын эмчийн кабинет
Үйл оношлогоо:
• Хэвлийн хэт авиан оношлогоо
• Зүрхний хэт авиан оношлогоо
• Зүрхний цахилгаан бичлэг оношлогоо
• Тархи судасны допплерографи оношлогоо
• Тархины цахилгаан бичлэг оношлогоо
• Ясны нягтрал тодорхойлох оношлогоо
• Цусан дахь сахар тодорхойлох оношлогоо
• Нүдний уг дурандах оношлогоо
Өдрийн эмчилгээ:
• Сэргээн засах тусламж үйлчилгээ
• Уламжлалт эмчилгээ
Олон мэргэжилийн баг: Гэрийн тусламж үйлчилгээ