Гар бугуйн үений 5 дасгал

Настнуудад хөдөлгөөний дутагдал болон бодисын солилцооны эмгэгээс үүссэн бугуйн үений хөшингө, үений өвдөлтүүд ихсэж байгаа учраас өвдөлтийг намдаах хөшингөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр дасгалуудыг хийхийг зөвлөж байна. Дасгал бүрийг хамгийн багадаа 20 – 30 тоонд хийх бөгөөд түүнээс ч олон тоогоор хийж болно.

Дасгал1 : Алга бүрэн тэнийсэн байрлалаас хурууны үенүүдийн холдуулах хөдөлгөөн хийж буцаан ойртуулна. 
Дасгал 2 : Гар атгах болон тэнийлгэх. Энэ дасгалыг хийхдээ 2 гар шулуун байрлалд хийвэл илүү үр дүнтэй.
Дасгал 3 : Бугуйн үеэр нугалах тэнийлгэх
Дасгал 4: Бугуйн үеэр эргүүлэх хөдөлгөөн хийх
Дасгал 5 : Бугуй сарвууг тэнийлгэх хөдөлгөөн хийх
  • Хориглох заалт

Бугуйн болон сарвууны  ясны шинэ хугарлын үед болон шинэ цочмог үений үрэвслийн үед  дасгал хориглоно.

Та дасгалаа  тогтмол хийснээр гар сарвууны өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна.

Хөдөлгөөн засалч Т.Энхтуяа

“ЭРҮҮЛ НАСЖИЛТЫГ ДЭМЖИХ” САЛБАР ДУНДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Монгол улсын Эрүүл…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This field is required.

This field is required.