Геронтологийн үндэсний төвөөс “Байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд бидний оролцоо”сэдэвт нөлөөллийн аяны хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд дараах үйл ажиллагааг зохион байгуулав. Үүнд:
1. Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эерэг хандлагыг түгээх зорилгоор Нийгмийн эрүүл мэнд, сургалт хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа “Өөрчлөлт хэрэгтэй юу” сэдвээр чөлөөт яриа өрнүүлж сувилагч, тусгай мэргэжилтэн,туслах ажилтнуудад тулгамдаж байгаа асуудал болон цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар санал, хүсэлтийг нь сонсох ажиллагааг зохион байгууллаа.
2. 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” сэдэвт хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулсан.Геронтологийн үндэсний төвийн Ахлах сувилагч, зөөлөн ур чадварын сургагч багш М.Отгонжаргал “Үе хоорондын ялгаа” сэдвээр сургалт, чөлөөт ярилцлага хийлээ.
3. Байгууллагын дотоод цахим сүлжээгээр эерэг сэтгэл судлалыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх сорилтыг ажлын 5 өдөр явуулж бие биедээ урам хайрласан ажилчдын эерэг нөлөөлөл, хамт олны уур амьсгалыг бий болгосон үйл ажиллагааг зохион байгууллаа.





