ДЭМБ-ын Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний заавар удирдамж /ICOPE/, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/22 тушаалаар батлагдсан “Ахмад настны цогц тусламж үйлчилгээний заавар”-ыг хэрэгжүүлэх, настны цогц үнэлгээг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Геронтологийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар хамтран Настны цогц тусламж үйлчилгээ багц цагийн сургалтыг 10 дугаар сарын 21-23 ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 15 сум, 6 тосгоны ӨЭМТ, СЭМТ-ийн 29 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд сургалтын үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтэнд Ахмад настны цогц үнэлгээний 2 багц цаг олгон, цахим хэлбэрээр ном гарын авлагаар хангасан. Сургалтын хоёр дахь өдөр онолоор авсан мэдлэгээ бататгах зорилгоор настны хөдөлгөөний чадвар бууралтыг үнэлэх, настны харааны байдлыг үнэлэх, настны сонсгол бууралтыг үнэлэх, Настны танин мэдэхүйн алдагдлыг үнэлэх, настны хоол тэжээлийн доройтлыг үнэлэх, сэтгэл гутралын үнэлгээ, асран хамгаалагчид дэмжлэг үзүүлж, асран хамгаалах арга барил эзэмшүүлэх дадлага, ахмад настны цогц тусламж, үйлчилгээний төлөвлөлт хийж, сургалтын дараах сорил авч дүгнэж ажиллалаа.










