Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. 2024 онд “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Геронтологийн үндэсний төв нь Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулиас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-өөр сэргээн засах, уламжлалт, дотор, хөдөлгөөн засалч, нүдний эмчийн үзлэг, зөвлөгөө зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээ үзүүллээ. Энэхүү өдөрлөгөөр “Хөдөлгөөний чадварыг үнэлэх” түргэвчилсэн үнэлгээний гарын авлага тарааж, сургуулийн эмч, анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаа.