📌ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН “ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА.

Геронтологийн үндэсний төвийн Эрдмийн зөвлөл 2026 оны 1-р сарын 26-нд хуралдлаа. Энэхүү хурлаар төвийн 2026 оны судалгааны эрдэм, шинжилгээ, судалгааны нөхцөл байдлыг хэлэлцэн цаашид авах арга хэмжээг хэлэлцэн, тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.

Геронтологийн үндэсний төв 2026 онд эн тэргүүнд “Ахмад настны өвчлөлийн бүтэц, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох тархвар зүйн судалгаа”-г эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ. Түүнчлэн судлаачдын чадавхийг бэхжүүлэх, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг чухалчлан авч үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This field is required.

This field is required.