Төвөөр үйлчлүүлж буй иргэдэд зориулан Эмнэлгийн мэргэжилтэн – Үйлчлүүлэгчийн харилцааны горим, түгээмэл тохиолддог зөрчил, мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 2-р хавсралт “Үйлчлүүлэгчийн ёс зүйн хэм хэмжээ, эрх, үүрэг”–ийн талаар танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Эмпати багийн гишүүн, УАУ-ны их эмч Б.Ууганбаяр удирдан явуулж, үйлчлүүлэгчидтэй харилцан ярилцаж, мэдээллийн брошур тараан, зөв ойлголтыг түгээж ажиллав.
Сургалтын үеэр:
• Эмч–үйлчлүүлэгчийн харилцааны зөв хэв маяг
• Харилцан хүндэтгэл, нээлттэй ойлголцлын зарчим
• Үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаарх ойлголтыг
онцлон таниуласан нь тус сургалтын онцлог байлаа.









