Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Геронтологийн үндэсний төв хамтран “Ахмад настны цогц тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 23, 24 ний өдрүүдэд АЗДТГ-ын “Соёмбо” танхим болон Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд тус тус зохион байгууллаа. Сургалтыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Пүрэвдорж нээж, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа, Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр нар оролцов. Энэхүү сургалтаар ДЭМБ-ын Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний заавар удирдамж /ICOPE/, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/22 тушаалаар батлагдсан “Ахмад настны цогц тусламж үйлчилгээний заавар”-ыг хэрэгжүүлэх, настны цогц үнэлгээг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйд сургасан. Сургалтад Монголын Сумын эмч мэргэжилтний холбооны аймаг дахь салбар, аймгийн Ахмад сувилагч нарын нийгэмлэг, Аймгийн Ахмадын хороо, Ахмадын асрамж үйлчилгээний төв, Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг Төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 125 мэргэжилтэн хамрагдав.










