Геронтологийн үндэсний төвөөс зохион байгуулагдаж байгаа “Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээг хэвшүүлье” аяны хүрээнд Биологийн ухааны доктор, профессор А.Гүрбадам Монгол улсын ардын багш, Гавьяат багш маань 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Эмпати багын хамт олны урилгыг хүлээн аван “Ёс зүй, хандлага” сэдвээр гүнзгий ойлголт, урам зориг өгөхүйц лекц уншлаа.
Лекцийн үеэр байгууллагын соёл, ажилтнуудын харилцааны ёс зүй, мэргэжлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд хувь хүний хандлага, ёс суртахуун, өөрийн төлөвшлийн ач холбогдлын талаар онцлон ярьж, олон талын бодит жишээ, сургамжтай ойлголтуудыг хүргэлээ.







