ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ “АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ЦОГЦ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алсын хараа 2050,  Ахмад настны тухай хууль,  Насжилтын асуудлаархи үндэсний стратеги, ДЭМБ-ын 2021-2030 Эрүүл насжилтын төлөвлөгөөний дагуу Ахмад настны үзүүлэх цогц тусламж үйлчилгээ ICOPE сургалтыг ДЭМБ-ийн техникийн  дэмжлэгээр ЭМЯ, Геронтологийн Үндэсний төв, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эрүүл мэндийн газар хамтран 2025 оны 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтаар Монгол Улсын засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй стратеги,  Ахмадын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бодлогын бичиг баримтийг танилцуулах, ЭМС-ын 2024 оны А/22 дугаар тушаалаар баталсан Ахмад настны цогц тусламж үйлчилгээний заавры  хэрэгжүүлэх арга зүйн мэдлэг чадвар олгосон. Сургалтад Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 18 сумын эрүүл мэндийн төв, 5 өрхийн эмнэлгийн ахмад настны асуудал хариуцсан эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан нийт 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна. Сургалтаар ДЭМБ-ын гаргасан Ахмад настны цогц үнэлгээний заавар удирдамж, хэрхэн хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн ур чадварт суралцуулах зорилгоор онол, практик хосолсон хэлбэрээр  2 өдрийн турш зохион байгууллаа. Сургалтаар анхан шатанд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/75/514, А/76,515 тушаал, ЭМС-ын А/22 тушаалуудыг хэрхэн хэрэгжүүлэх, настны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн байдлын үнэлгээг хийн үнэлгээнд суурилсан цогц тусламжийг үзүүлэх дадал чадвар нэмэгдсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This field is required.

This field is required.